Цагдаагийн хурандаа Ж.Амгалан жагсагч Б.Цэгмэдийг заналхийлсэн үү

Twitter Print
2019 оны 12-р сар 05-нд 20:10 цагт
Мэдээний зураг,

НИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаан болж нийслэлийн 2020 оны төсвийг баталсан.

Улмаар нийслэлд авто зам ашигласны татварыг тав дахин нэмэгдүүлэх санал ч мөн батлагдсан билээ. Тэгвэл энэхүү шийдвэрийг эсэргүүцэн "Машинтай жагсаал" энэ сарын 9-15-ны хооронд буюу долоо хоногийн хугацаанд 07:00-18:00 цагийн хооронд болно гэдгийг зохион байгуулагч Б.Цэгмэд мэдээлсэн юм. 

Тэгвэл жагсаал хийхээр зөвшөөрөл хүссэн “Машинтай жагсаал”-ын зохицуулагч Б.Цэгмэд рүү Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан “заналхийлсэн” өнгө аястай мессеж илгээжээ. Түүний мессежийг Б.Цэгмэд нийгмийн сүлжээнд "Жагсаалаа хийгээд шоронд орох нь тодорхой боллоо" гэх тайлбартайгаар дэлгэсэн байх бөгөөд үүнд “Дүү хүү галаар наадах гэж байгаад шоронгоор наадчихав даа. Энэ их бухимдлыг өдөөж байгаад өөрөө балрав даа” хэмээн бичсэн байв.

Эл жагсаалаар мөн нийгмийн даатгалын шимтгэлийг 26 хувь болтол өсгөсөн явдал, зээлийн хүүгийн дарамт, мөнгө хүүлэлтийг эсэргүүцэх юм байна. "Машинтай жагсаал"-ыг улс төрийн намууд болон иргэний хөдөлгөөнүүд дэмжихээ илэрхийлж байгаа гэх мэдээллийг зохион байгуулагчдын зүгээс өгч байгаа бөгөөд тэд Сүхбаатарын талбай, Төрийн ордныг машинтайгаар тойрч, эсэргүүцэл илэрхийлэхээр төлөвлөжээ. 

Цэгмэд-н зураг.

Энэ талаар Б.Цэгмэд “Нийт иргэддээ хандаж хэлэхэд, бидний гаргасан татвар, хураамж бууруулах санаачилгыг дэмжихийг уриалж байна. Мөн түргэн тусламж, гал, цагдаагийнханд анхааруулж хэлэхэд ирэх долоо хоногт Төв зам бөглөрөх нь тодорхой боллоо. Энд 1000-аас доошгүй машин цуглана. Тиймээс дээрх байгууллагууд Төв замын ачааллыг тооцож, бусад замыг сонгохыг хүсэж байна” хэмээлээ.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.161.5) 2019-12-06 08:28
      • 0
      • 0

      Муухан эвлүүлэг байна, ингэж эвлүүлэг хийж бусдад нөлөөлж байгаа лаларуудыг шууд тэр шоронд нь явуулаач үхсэнийг нь байлгаад байдаг юм

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.86) 2019-12-06 07:34
      • 0
      • 0

      Demjij bna. Alaltsuul alaltsii

      Хариулах

    • Зочин

      (202.9.46.23) 2019-12-05 23:33
      • 0
      • 0

      Бас нэг намчин нөхөр.

      Хариулах

    • Зочин

      (64.119.21.96) 2019-12-05 23:13
      • 0
      • 0

      Ene trolluud henii toloo ene hvn iim ih ersdeliig vvrch bgag sain bod sain bod

      Хариулах

    • тэтгэврийг 7 жилийн дунджаарбодож байгааг бас болиулья дэмжээрэй

      Хариулах

    • Зочин

      (66.181.161.79) 2019-12-05 16:05
      • 0
      • 0

      Demjij bna jagsaald oroltsii zaluuchuud sn demjeed idewhtei oroltsoh heregtei onoogiin bidnii niigem bar saun heseed zugaa tsengel hooj ywahdaa gol n bish ireeduin hoich uyee bodoj ene jagsaal tsuglaand gar biy oroltsoj eserguutselee ilerhiileh buren erhtei temtsii zaluusaa.!!!!

      Хариулах

    • зочин

      (80.110.98.96) 2019-12-05 14:28
      • 0
      • 3

      50 мянгын шарсан авахдаа үнэтэй гэж бодохгүй орой болгон бааранд орж тансаглана.Тэгээд замаа сайхан болгоё гэхээр жагсаал хийнэ.Ядуу царайлсан халтарууд болж жүжиглэнэ

      Хариулах

    • Зочин

      (202.131.250.130) 2019-12-05 21:13
      • 0
      • 0

      unen, tamhi arhi restoran huuhend hichneen tugrug gargadag bilee, chadahgui bol yawgan alhsan ni deer

      Хариулах

    • Зочин

      (202.126.89.9) 2019-12-05 09:15
      • 0
      • 2

      Хуцдаг халтарууд. Архи тамхиндаа жилд хичнээн төгрөг зарцуулдагаа эхлээд тооцоолчих!

      Хариулах

    • Зочин

      (202.21.106.109) 2014-04-10 14:18
      • 0
      • 0

      MANU 9-d BNSH 7-ood baigaa BAYARN 8-n toirog bish 7-n toirgiin umnu turuulsen zub medeelel hurgeech medehgui bol bichehgui bichehgui baisan ni deer

      Хариулах