Мөнгө хүндлэлд татагддаг

Twitter Print
2019 оны 08-р сар 26-нд 09:39 цагт
Мэдээний зураг,

Хүнд мөнгө эрхэм байдгаас биш, мөнгө хүнийг тоохгүй. Гэтэл харин мөнгийг хэрхэн хүндлэхээс мөнгө хүнийг тоодог арга эв байдаг байна. Тиймээс мөнгөнд хэр хүндэтгэлтэй хандана тэр чинээгээр мөнгө, хөрөнгөний царай өөрчлөгддөг болохыг Та өөрийн хэв зуршилуудаас анзаарч үзээрэй.

Хэрвээ та мөнгөө түрийвчинд эмх цэгцтэй хийдэг

Та мөнгөнд дуртай. Мөнгө танд итгэж, таны өмнө хариуцлага хүлээгээсэй гэж та боддог. Мөнгө чинь таны бичиг баримт, үнэмлэх зэрэгтэй хамт байгаа нь санаандгүй хэрэг биш. Та бол амьдралдаа "Чи хэдий чинээ үнэтэй байна, амьдралаас төдий чинээг авaх болно гэдэг уриаг гол шүтээнээ болгодог. Мөнгө танаас зугтдаггүй таны хэрэгтэй үед хүрээд л ирдэг.

Зээлийн карт

Та бол хөгжил дэвшил, шинэ эринийг шүтэн бишрэгч. Мөнгө бол таны хувьд эд баялаг, хүч чадал, эрх, мэдлийн бэлгэ тэмдэг. Энэ нь таны мөнхийн зорилго. Мөнгө хэзээд өөрийг нь үнэлж хүндэтгэл илэрхийлдэг хүнд дуртай байдаг тул та бас л шан харамжаа хүртэнэ.

Хямдхан түрийвч

Та бол хайхрамжгүй хүн. Маргааш яаж амьдрах галаар та огт боддоггүй, олдсон дээр нь үрэн таран хийдэг. Хамгийн гайхалтай нь тухайн цаг үед танд хэдий их мөнгө хэрэгтэй байна, төдий чинээ мөнгө байж л байдаг. Та баян болохгүй ч ядуурал хоосрол хэзээ ч зовоохгүй.

Халаасандаа

Та мөнгийг энд тэнд хувцасныхаа халаас, ямар нэгэн хайрцаг, шургуулга, номын завсар гэх мэтчилэн хаа нэгтээ хийж нуудаг уу? Тийм бол энэ нь таны ямар нэгэн гэнэтийн болзошгүй гачигдлаас өөрийгөө аврах гэсэн хуурамч оролдлого. Та энэ муу зуршлаа үтэр түргэн хаяхгүй бол үргэлж хоосрол гачигдлын тухай бодоод байхаар мөнгө ч гэсэн таныг хаях л болно.

Доллар, евро мөнгөтэй хамт байвал

Та маргаашийнхаа амьдралд итгэлгүй. Таны хувьд хатуу валют амьдралын баталгаа чинь болж өгдөг. Таны хувьд амьдрал яаж ч эргэсэн хатуу валют таныг аварна гэдэгт та итгэдэг. Та бол хувирамтгай тогтворгүй хүн. Мөнгө ч бас тийм байж болно.

Мөнгөө хааш нь ч хамаагүй чихдэг

Дэлгүүр хоршоо, нийтийн унаа, гуанз ер нь хаа ч гэсэн мөнгийг, хэрэглэхдээ хаашаа чихэж хийсэн, тэндээсээ гаргаж ирдэг зан чинь мөнгийг маш их гомдоодог юм байна. Та бол хайхрамжгүй, салан задгай, өнөөдөр болж байвал маргааш хамаагүй гэж боддог хүн. Мөнгөтэй ийм хүндэтгэлгүй харьцсанаараа та өөрийн ядуу амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгдөг байна. Энэ байдлаа болихгүй бол мөнгө хэзээ ч тан дээр хүрч ирэхгүй. Мөнхийн ядуу явах болно гэдгийг бүү мартаарай.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: etugen68@yahoo.com 
Утас: 76110303, 76110505

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.