Суудлын өвчин

Twitter Print
2023 оны 03-р сар 19-нд 09:53 цагт
Мэдээний зураг,

Нийгмийн хөгжлийн явцад хүний амьдралын түвшин дээшилж, өөх мах, цагаан будаа, цагаан гурил зэрэг энерги ихтэй хоол хүнс хэтрүүлэн хэрэглэж, бусад шим (эрдэс бодис, витамин) тэжээлийг нөхөлгүй, машинаар явж, хөдөлгөөн хийхгүйгээс болж энерги хэтэрч шим тэжээлийн тэнцвэр алдагдан, цусан дахь сахар, өөх ихсэж, биеийн жин хэтрэн таргалж, элэг өөхлөж, цусны даралт ихсэж, судас хатууран, зүрх судасны өвчин, чихрийн шижин зэрэг өвчин үүсэж байна . Үүнийг суудлын өвчин гэнэ.

Суудлын өвчин бол өөх тос, уураг, сахарын агуулга өндөр хэрэглээтэй, харин бүхэл үрийн гурил будаа , ногоо бага идэж, витамин хүрэлцэхгүй зэргээс шалтгаалж бодисын солилцоо доголдсоноос үүдэлтэй. Суудлын өвчний үүсэл амьдралын дадал зуршилтай шууд холбоотой. Үүнд :

1. Зохисгүй хооллох

2. Ногоо, жимс бага идэх

3. Дасгал хөдөлгөөн хийхгүй байх

4. Цусны холестрин өндөр байх

5. Цусан дахь сахар их

6. Цусны даралт өндөр

7. Сэтгэл санаа тайван бус

8. Таргалах (элэг өөхлөх, хатуурах )

9. Архи уух

10. Тамхи татах зэрэг нь тус өвчнийг үүсгэнэ.

Суудлын өвчин бол эрүүл бус дадал зуршлаас үүдэлтэй. Иймээс хүн бүр эрүүл амьдрах арга ухаанд суралцаж, өөрийгөө эрүүлжүүлэх нь чухал юм. Бидний эргэн тойрондоо энерги хэтэрсэн үед амьдарч байна.

Олдож, тааралдсанаа идэхгүй, амттан биш ч гэсэн өөрт хэрэгтэйг сонгож хэрэглээрэй. Эрүүл мэнд бол хүний хамгийн эрхэм нандин өв хөрөнгө, хамгийн эрхэм дээд хүсэл юм. Эрүүл мэндийг алдахад хялбар, олж авахад хэцүү юм шүү!

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.