Жагсаалын үеэр хутгаар зэвсэглэсэн этгээд 5 хүнийг шархдуулжээ

Twitter Print
2019 оны 11-р сар 04-нд 13:52 цагт
Мэдээний зураг,

Хонгконгийн Тай Кү дүүрэгт байрлах Ситиплаза худалдааны төвд хутгаар зэвсэглэсэн этгээд 5 хүнийг шархдуулсан хэрэг гарсан байна. Халдлагад өртсөн иргэдийн хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа гэнэ.

Хонгконгийн иргэний хөдөлгөөний жагсаал болж байсан дүүрэгт гарсан тус халдлагад өртсөн хохирогчдын 4 нь эрэгтэй, 1 нь эмэгтэй байсан ба халдлагыг үйлдсэн этгээд нэг хохирогчийн чихийг хазаж, тасдсан байжээ. Гэрчүүдийн мэдээлж байгаагаар халдлагыг үйлдсэн этгээд хятад хэлээр ярьж байсан ба худалдааны төвд явж байсан иргэдтэй маргалдах үеэрээ хутга гаргаж ирсэн гэнэ. Тус этгээд хэргийн газраас зугтаах гэж оролдох үеэрээ Тай Кү дүүргийн орон нутгийн зөвлөлийн гишүүн Эндрю Чю Ка Ины чихийг хазаж, тасджээ.

Related image

The Hong Kong Free Press агентлагийн мэдээлж байгаагаар халдлагыг үйлдсэн этгээд Бээжингийн бодлогыг дэмжигч байсан гэнэ. Өнгөрсөн сард Хонгконгийн ардчилсан Civil Human Rights хөдөлгөөний тэргүүн Жимми Шам халдлагад өртөж, эмнэлэгт хүргэгдсэн юм. Эрх баригчдын өргөн барьсан хуулийн төслийн эсрэг эхэлсэн Хонгконгчуудын иргэний хөдөлгөөний жагсаал цуглаан 5 дахь сараа үргэлжилж байгаа билээ.

Image result for Hong Kong protests: Knife attacker bites man's ear after stabbing four

Түүнчлэн Хонгконгийн ардчилсан хөдөлгөөний төлөөлөгч болох Жошуа Вонгийг Хонгконгийн дүүргийн иргэдийн зөвлөлийн сонгуульд оролцохыг хориглох шийдвэр гаргасан нь олны бухимдлыг төрүүлээд байгаа аж. Хятадын эрх баригчид Хонгконгийн удирдлагыг солих, Хонгконгийн захирагчийг сонгох болон огцруулах ажлыг хэрхэн зохион байгуулах тухай нарийвчлан төлөвлөж буй талаар олон улсын хэвлэл мэдээллүүд онцолсон билээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.