Коронавирусын эсрэг вакцин бүтээх ажилд 8 тэрбум ам.доллар цугларчээ

Twitter Print
2020 оны 05-р сар 05-нд 10:45 цагт
Мэдээний зураг,

Европын холбооноос зохион байгуулсан цахим чуулга уулзалтын үр дүнд коронавирусын эсрэг вакцин бүтээх, КОВИД-19 өвчний оношлогоо, эмчилгээг судлах ажилд 8 тэрбум гаруй ам. доллар цугларчээ.

Уг цахим чуулга уулзалтанд 40-өөд орны төлөөлөл оролцсон ба Европын Холбооны зөвлөлийн Ерөнхийлөгч Урсула Фон Дер Ляйен цугларсан мөнгө нь урьд өмнө байгаагүй хамтын ажиллагааг эхлүүлнэ гэдгийг онцолжээ. Тэрээр коронавирусын эсрэг вакцин бүтээх ажилд ийм их хэмжээний мөнгө цугларсан нь эв нэгдэл, хүн чанарын жинхэнэ үнэ цэнийг харуулж байна гэжээ. Коронавирусын вакцин бүтээх ажилд нийтдээ 30 гаруй улс орон, НҮБ, сайн үйлсийн байгууллагууд, судалгааны төвүүд хандив өргөсөн ба дуучин Мадонна 1.1 сая ам.доллар хандивласан болохыг Урсула Фон Дер Ляйен онцолжээ.

Европын зөвлөл болон Норвеги улс тус бүр 1 тэрбум ам.доллар, Франц, Саудын Араб, ХБНГУ тус бүр 500 сая ам. доллар, Япон 800 сая гаруй ам. долларыг тус тус хандивласан байна. Чуулга уулзалтад АНУ болон ОХУ оролцоогүй аж. Европын холбооноос зохион байгуулсан цахим чуулга уулзалтын үр дүнд цугларсан мөнгөний 4.4 тэрбум ам. долларыг коронавирусын эсрэг вакцин бүтээх ажилд, 2 тэрбум ам. долларыг КОВИД-19 өвчний эмчилгээнд, 1.6 тэрбум ам. долларыг коронавирусын оношлуур үйлдвэрлэхэд тус тус зарцуулах аж.

World Leaders Pledge $8 Billion in Fight against Coronavirus ...

КОВИД-19 өвчний улмаас эрчимт эмчилгээний тасагт 3 шөнийг өнгөрүүлсэн Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон улсынхаа нэрийн өмнөөс 388 сая фунт стерлинг хандивлаж буйгаа мэдэгджээ. Түүнчлэн цахим чуулга уулзалтанд оролцсон төлөөлөгчид АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын хатуу шүүмжлэлд өртсөн ДЭМБ-ыг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.