
Сүүлийн үед олон улсын хэвлэл мэдээллийн анхааралд өртөх болсон Дмитрий Тымчук гэгч өөрийн Фейсбүүк хуудсанд дөрөвдүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнө Оросын салан тусгаарлагчид Украины хилээр ОХ-ны цэргийн хүчний зэвсэг техник нэвтрүүлэх «коридор» гаргахаар төлөвлөсөн тухай бичсэн байна. Үүний тулд Украины зүүн бүсийн хот суурингуудад гарсан халдлагуудыг "Украины засгийн газар ард олныхоо эсрэг хэрэгжүүлсэн террор" хэмээн ухуулан өдөөн хатгаснаар дараа нь Оросын тал үүнийг нь ашиглахаар зохион байгуулах тушаал заавар өгсөн гэж цэрэг-улс төрийн судалгааны төвийн тэргүүн, "Мэдээллийн эсэргүүцэл" группын шинжээч Дмитрий Тымчук "Фейсбук" хуудсандаа бичсэн нь анхаарал татаж байгаа ажээ.
Л. Отгонбат
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.