
МАН хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг эвдэж байна.
"Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжээгүй УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцно" гэв үү? Сайн ч муу ч ард түмний мандаттай УИХ-ын гишүүд юу дэмжих, эсэргүүцэх эсэхээ өөрсдөө бие даан шийдэхгүй бол энэ улсын бүх хувь заяаг МАН-ын хэдэн дарга нар л шийднэ гэсэн үг. Үндсэн хуулийн үзэл баримтлалын 100 хувь эсрэг.
Аймгийн засаг даргыг томилох, чөлөөлөх эрх нь ерөнхий сайдад бий. Гэхдээ санал болгох эрх нь ИТХ-д бий.
2020 оны орон нутгийн сонгуулийн дараа Өвөрхангай аймгийн ИТХ хуралдаж ерөнхий сайдад уламжилсан хүнийг намын бодлого хэмээн буцааж өөр хүн томилсон түүх бий. Энэ үед чимээгүй хийдэг байж.
Гэтэл Ховдын засаг даргыг МАН-ын удирдах зөвлөл дэмжлээ, анхны эмэгтэй засаг даргатай боллоо хэмээн хурлын төлөөлөгчдийн хуулиар олгогдсон эрхийг булаасан гэдгээ ил тод пиарддаг болжээ.
Энэ мэтээр Үндсэн хуульт ёс алгуурхнаар нуран унаж байна. Дарангуйлагч хүчин өдөр өдрөөр томорч бидний эрх, эрх чөлөө улам хумигдсаар байна даа...
Хуульч О.Алтангэрэл
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.