Ээжийн минь баруун гарт асар их хүч бий

Twitter Print
2019 оны 11-р сар 02-нд 17:28 цагт
Мэдээний зураг,

“Хоол амттай бол! Хоол хурдан бол!” гэх ижий минь сэтгэлээсээ хоолоо хийн баруун гараараа хутгана, ширээ тойрсон гэр бүлийнхэн бид харин “Ээжийн хийсэн хоол хамгийн амттай” гэж ам уралдан шагширна.

Миний ч гэдэс өвдаж байна!Миний ч толгой өвдөөд байна ээжээ! гэж уйлан дуугарах бүр Ижий минь баруун гараа сунган өвчнийг занган “холуур холуур, өвчин миний хүүхдээс холуур” гэхэд, гайхалтай нь тэр өвчин үнэхээр алга болно. Гуниж, шаналж явах үед минь Ижий минь баруун гараараа зөөлөн нурууг минь илэн, үнэн сэтгэлээсээ “Зүгээр дээ миний хүү, одоо тайвшир” гэхэд үнэхээр сэтгэл тайвшран, нэг л хөнгөн болчихно.

Ижийн минь баруун гар намайг ороон чанга тэвэрэхэд, тэр л тэврэлт намайг ямар нэгэн зүйлээс хамгаалж буй мэт, “хамгаалагдсан” дулаахан мэдрэмж төрнө. Ээжийн баруун гар, ҮНЭХЭЭР, ҮНЭХЭЭР гайхалтай хүч чадалтай шүү. Далай тэнгисийн ёроолоос ч гүн тэр их хайр бол эх хүний сэтгэлд л байдаг. Гэдсэндээ хүйгээрээ холбогдсон ээж хүүхэд хоёр, төрсний дараа ч бас ээжийнхээ "БАРУУН ГАР"аар холбогддог гэж би боддог...

Гэр бүл судлаач Т.Намжил

光代宇津崎 "大丈夫なお母さん" номноос

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.