Аялалд гарах гэж байна уу? Хамт зорчиж яваа хүмүүс жолоо барьж буй хүний анхаарлыг элдвээр саринуулахгүй байвал зохино

Twitter Print
2021 оны 08-р сар 09-нд 08:31 цагт
Мэдээний зураг,

Аялалд гарах гэж байгаа бол

Приус болон бусад седан загварын машинууд аялалын зориулалтгүй. Түүн дотроо сүүлийн үеийн машинуудын кузов маш нимгэн. Ийм машинаар хурд хэтрүүлэх нь зүгээр л амиа хорлож байгаатай ижил. Жишээ нь, аялалын зориулалттай зарим машинууд "ARB" мэтийн тусгай тоноглол хийлгэдэг. Тийм тусгай, төмөр гупертэй машин жижиг тэрэг мөргөлдөхөд зүгээр л тасдаад хаядаг. Тиймээс нэгдүгээрт, ХЭЗЭЭ Ч ХУРД БҮҮ ХЭТРҮҮЛ!

-Туршлагагүй жолоочоор холын замд машин битгий жолоодуул! Хотын жолооч бол хөдөөний замд чи "балчирдана." Жолооны ард суухдаа өөрийн болон бусдын амь насыг хариуцаж байгаагаа үргэлж ухамсарлаж бай!

-Жолооны ард сууж байгаа бол архи байтугай айраг ч битгий уу! Чиний болон бусдын амь нас запасгүй гэдгийг үргэлж хатуу санаж яв!

-Машин барьж яваад үүрэглэвэл шууд замаас гарч зогсоод амарч сур! Үхэл рүү яарах хэрэггүй, тэр хэзээ ч хожимдож ирдэггүйг сана!

-Хамт зорчиж яваа хүмүүс жолоо барьж буй хүний анхаарлыг элдвээр саринуулахгүй байвал зохино! Жолоочийн хажуугийн суудалд суучихаад үргэлж жон жон, хэг ёг хийж явдаг хүмүүс өөрсдийгөө үхэл рүү хүрэх тасалбар авахад дэм болж байгаагаа битгий март!

-Замын нөхцөл хэт муу, үзэгдэх орчин хязгаарлагдмал, харуй бүрийд машин барихаас аль болох татгалз!

-Жолоо барьж байхдаа утсаар ярих бол ядаж спикер ашигла!

-Жолоо барьж яваа хүн рүү ирж байна уу, хаана байна, яав ийв гээд байнга залгаж ядаргаатдаг #хүүхнүүд наад #хартай зан чинь чиний залууг амархан ална гэдгийг сана!

-Эцэст нь хэлэхэд автомашинтай аялал гэдэг ярьж сууж байгаад л хот дотор унадаг машинаа шууд бариад гардаг амар хялбар зүйл биш ээ. Машин тэргээ үзүүлж харуулж, үйлчилгээ хийлгэхээс эхлээд бэлтгэлээ сайтар хангаж байж хийдэг зүйл юмаа.

Дэлгэр сайхан орноороо анхаарал болгоомжтой бас хогоо ил задгай хаялгүй аялаарай.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.