Хятадын "Журон" робот Ангараг дээр амжилттай газарджээ

Twitter Print
2021 оны 05-р сар 16-нд 14:50 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын "Журон" робот өнөө өглөө Ангараг гараг дээр амжилттай газардсан талаар Синьхуа агентлагаас мэдээлж байна.

Энэ нь Хятадын Үндэсний Сансрын удирдлагын робот өөр гараг дээр газардсан анхны тохиолдол болж байгаа ба БНХАУ АНУ-ын дараа Ангараг гараг дээр роботоо буулгасан хоёр дахь улс болж байгаа юм.

"Журон" роботыг тээвэрлэсэн "Тяньвэнь-1" сансрын хөлөг онгоцыг 2020 оны 7-р сарын 23-нд Хятадын Хайнань арлаас хөөргөжээ. Нарны эрчим хүчээр ажилладаг "Журон" роботыг Хятадын домогт гардаг Галын бурхны нэрээр нэрлэсэн ба тус роботод судалгаа шинжилгээний 6 төхөөрөмж суулгасны нэг нь өндөр нарийвчлал бүхий топографийн камер юм.

"Журон" Ангараг гарагийн хөрс болон агаар мандлыг судлах ба тус гараг дээр өмнө нь амьдрал байсанг нотлох шинж тэмдгүүд байгаа эсэхийг судалж, радар ашиглан хөрсний доор ус, мөс байгаа эсэхийг шалгах аж.

"Журон" робот Ангараг гараг дээр Ангарагийн 90 хоног ажиллах ба Ангарагийн нэг хоног Дэлхийн 1 хоногоос 2.7 хувиар урт байдаг билээ. Түүнчлэн тус робот цагт 200 метр хурдлах чадалтай аж.

Эх сурвалж: https://www.reuters.com/lifestyle/science/

Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.