Б.Энхбаяр: Ц.Нямдорж олон гартай, олон хөлтэй

Twitter Print
2021 оны 05-р сар 16-нд 09:33 цагт
Мэдээний зураг,

Хууль зүйн дэд сайд асан, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн цахим хуудсаар дамжуулан ийн мэдэгдлээ. Тэрбээр "Э.Бат-үүл Ц.Нямдоржийг “хорт могой” гэнэ лээ. Би үүнтэй санал нийлэхгүй. Могой ганц толгойтой, ганц биетэй. Тэр олон гартай, олон ч хөлтэй. “Хуулийн хулгайтай тэмцэнэ” гэсэн сонгуулийн уриа дэвшүүлж миний бие зүгээр ч нэг УИХ-д нэр дэвшээгүй.

Ямар ч хувь хүн хуулийн хийдэл, системд хулгай хийх боломжгүй, тийм эрүүл бөгөөд ил тод, тийм хяналттай бөгөөд хариуцлагатай ажиллах эрх зүйн орчинг бий болгохыг зорьж хууль тогтоогч больё гэж шийдсэн.

Эхлээд Шүүхийн шинэтгэлийг барьж авсан. Энэ бол дөнгөж эхлэл.

Цаашаа Прокурор, мөрдөх болон гүйцэтгэх албаны эрх зүйн орчин цогцоороо сайжирч байж урагшилна. Хувьдаа шударга ёсыг өмчилж, хуулийн дээр гарч, хууль бол би гэх хүртлээ даварч хөлжсөн Нямдоржтонгуудыг зайлуулах цаг болсон.

Парламентат ёс энэхүү тэмцлийн гол хүч болно гэдэгт итгэлтэй байна. Намын ард нуугдаж мөнгө угаадаг мангасуудтай тэмцэнэ. Б.Энхбаяр. 2021.05.15" гэжээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.