ОХУ багийн дүнгээр тэргүүллээ

Twitter Print
2014 оны 04-р сар 08-нд 17:26 цагт
Мэдээний зураг,
 

Финландын Вантаа хотод энэ сарын 1-6-нд Европ тивийн чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Энэ удаа ОХУ, Болгар, Турк, Азербайжан, Украйн, Армен, Беларусь, Швед, Гүрж, Ангил, Ирланд зэрэг улсын 500 гаруй тамирчид өрсөлджээ. Эрэгтэй багийн дүнгээр ОХУ, Азербайжан, Турк эхний гуравт орсон бол эмэгтэйчүүдээс ОХУ, Болгар, Украйны бөхчүүд манлайлсан аж.

Сонирхуулахад Ирландын бөхчүүд анх удаа Европын аваргаас медаль хүртсэн байна. Энэхүү тэмцээнд эрэгтэй чөлөөт, сонгомол барилдаанд эхний найм, эмэгтэйчүүдээс эхний зургаад орсон багууд ирэх арваннэгдүгээр сард ОХУ-ын Москва хотноо болох Үндэстнүүдийн цомын тэмцээнд оролцохоор болжээ.

М.Золбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.