Е. Пригожиныг баатрын ёсоор оршуулаагүйг онцолж байна

Twitter Print
2023 оны 08-р сар 30-нд 11:28 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Санкт-Петербург хотын Пороховское оршуулгын газарт энэ сарын 23-нд онгоцны ослоор өөд болсон хувийн цэргийн Вагнер группыг үүсгэн байгуулагч Евгений Пригожиныг оршуулах ёслох болж өнгөрсөн тухай Вагнер группын хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Вагнер группын хэвлэлийн албанаас Телеграм нийгмийн сүлжээнд Е. Пригожинтой салах ёс гүйцэтгэхийг хүссэн хүмүүс Пороховское оршуулгын газар ирж болно гэсэн пост хийсэн байсан ч уг пост нь Е. Пригожины оршуулгын ёслол дуусаж, Пороховское оршуулгын газар хаагдсаны дараа нийтлэгдсэн байсныг "Медуза" мэдээллийн сайт онцолжээ.

Гэр бүлийнх нь гишүүдийн хүсэлтээр Е. Пригожины оршуулгын ёслолд зөвхөн ойр дотных нь хүмүүс оролцсон хэмээн Вагнер группын хэвлэлийн албанаас мэдээлсэн бол "Дождь" агентлагийн мэдээлснээр Е. Пригожиныг аавынх нь шарилын дэргэд оршуулсан ба оршуулгын ёслолд 20-30 хүн л оролцжээ.

Оршуулах ёслол "нам жим, даруу" болж өнгөрсөн ба ОХУ-ын баатар цолтой Е. Пригожины оршуулгын ёслолд хүндэт харуул байгаагүйгээс гадна ёслол цэргийн ёслолын буудлагагүй болж өнгөрсөн байна.

"Фонтанка" сайтын мэдээлснээр Е. Пригожины оршуулгын ёслол дууссаны дараа Пороховское оршуулгын газрыг Оросын Үндэсний гвардийн цэргүүд бүсэлж, металл илрүүлэх, дрон устгах төхөөрөмжүүд байршуулсан байна. Оршуулгын газарт цэрэг цагдаа нараас гадна тэсрэх төхөөрөмжийг аюулгүй болгох мэргэжилтнүүд ажиллаж байгаа тухай ч бичжээ.

Е. Пригожиныг болон түүнтэй хамт онгоцны ослоор нас барсан хүмүүсийг оршуулах ёслол хаана болох талаарх мэдээллийг Оросын эрх баригчид нууцалж байсан ба энэ сарын 29-нд Санкт-Петербургийн Северный оршуулгын газарт Е. Пригожины бизнесүүдийг хариуцаж байсан Валерий Чекаловыг оршуулах ёслол болж өнгөрчээ.

Эх сурвалж: meduza.io

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Ад

      (202.9.46.237) 2023-09-02 09:29
      • 0
      • 0

      Ойрын хүнээ хөнөөдөг Путляр

      Хариулах