Израиль 60-аас дээш насныхныг коронавирусын эсрэг вакцины 3 дахь тунд хамруулна

Twitter Print
2021 оны 08-р сар 02-нд 09:26 цагт
Мэдээний зураг,

Израиль улс 60 дээш насныхныг коронавирусын эсрэг вакцины 3 дахь тунд хамруулах дэлхийн анхны улс болж буй талаар тус улсын Ерөнхий сайд Нафтали Беннет мэдэгджээ.

Ирэх ням гарагаас эхлэн коронавирусын эсрэг Pfizer компанийн вакцины 2 дахь тунд хамрагдаад 5 сар болсон 60 дээш насны иргэд вакцины 3 дахь тундаа хамрагдах боломжтой аж. 9-р сард 61 нас хүрэх Израилийн Ерөнхийлөгч Исаак Херцог коронавирусын эсрэг вакцины 3 дахь тундаа хамрагдах анхны хүн болох аж.

Израильд коронавирусын халдварын тохиолдлууд нэмэгдэж, улс орнуудад коронавирусын "дельта" хувилбар тархаж байгаатай холбоотойгоор Израилийн эрх баригчид ийнхүү шийдвэр гаргасан байна. Энэ талаар Ерөнхий сайд Нафтали Беннет, "Судалгаагаар хэсэг хугацааны дараа бие дэх коронавирусын эсрэг дархлаа суларч байгаа нь тогтоогдсон.

Нэмэлт тун хийснээр дархлааг сайжруулж, коронавирусын халдвараас хамгаалах, КОВИД-19 өвчний хүндрэлээс сэргийлэх юм." хэмээн ярьжээ. Түүний хэлж байгаагаар дархлаа султай 2000 хүн коронавирусын эсрэг вакцины 3 адхь тунг хэдийн хийлгэсэн ба тэдгээр иргэдэд ямар нэг ноцтой гаж нөлөө илрээгүй гэжээ. Өнөөдрийн байдлаар Израилиас өөр улсад коронавирусын эсрэг вакцины нэмэлт тун хийхийг зөвшөөрөөгүй байгаа ба мэргэжилтнүүд нэмэлт тун хийх нь үр дүнтэй болох нь нотлогдоогүй гэдгийг онцолж байгаа билээ.

Израиль улсын хувьд коронавирусын халдварын тархалтыг хяналтандаа авч чадсан орнуудын нэг бөгөөд хүн амынх нь талаас илүү хувь нь коронавирусын эсрэг вакцинд бүрэн болон хэсэгчлэн хамрагдаад байгаа юм.

Жонс Хопкинсийн их сургуулийн судалгаагаар Израильд коронавирусын халдварын нийт 870 мянган тохиолдол бүртгэгдсэн ба уг вирусын халдварын улмаас 6500 хүн нас баржээ.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-middle-east

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.