ЗХЖШ-ын даргаар бригадын генерал Д.Ганзоригийг томиллоо

Twitter Print
2019 оны 10-р сар 04-нд 12:13 цагт
Мэдээний зураг,

Чуулганы эхэнд Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар ЗХЖШ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцсэн.

Ерөнхийлөгчийн зүгээс ЗХЖШ-ын даргаар бригадын генерал Д.Ганзоригийг томилох саналыг хүргүүлсэн юм. Бригадын генерал Д.Ганзориг зэвсэгт хүчинд тасралтгүй 29 жил алба хааж буй бөгөөд холбогдох хууль тогтоомжийн болзлыг хангаж байгаа аж. Тэгвэл өнөөдрийн чуулганы хуралдаанаар гишүүд Д.Ганзоригоос асуулт асууж, үг хэлж дууссаны дараа  санал хураав.

Хуралдаанд 52 гишүүн оролцсоноос 40 гишүүн буюу гишүүдийн 76.9 хувь нь түүнийг ЗХЖШ-ын даргаар томилохыг дэмжлээ. Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, генерал А.Ганбат  энэ сарын 1-ний өдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Түүний хувьд эрүүл мэндийн шалтгаантай болж удаан хугацаанд эмчлүүлэх шаардлага гарсан гэж буй. 

Бригадын генерал Д.Ганзориг нь ОХУ-д цэргийн дээд сургууль төгссөн. АНУ-д явган цэргийн офицерийн хоёр шатны дамжаа дүүргэсний зэрэгцээ Зэвсэгт хүчний 150, 311 дүгээр ангид Энхийг сахиулах ажиллагааны удирдагч, Зэвсэгт хүчний жанжин штабт мэргэжилтэн, ҮАБЗ-д мэргэжилтэн, Зэвсэгт Жанжин штабын орлогч, Ажиллагааны удирдлагын газрын дарга зэрэг албан тушаал эрхэлж, Зэвсэгт хүчний салбарт тасралтгүй 29 жил алба хаасан байна. 

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.