
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан өчигдөр болж гурван намаас ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд татгалзаж шийдвэрлэжээ.
Тодруулбал, Их Монгол Засахуй Ухаан Нам (ИМЗУН) үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг хэлэлцээд “Намыг үүсгэн байгуулах хурал зохион байгуулж явуулах газар, хугацааг хоёр сарын өмнө төлөөлөгчдөд мэдэгдсэн байх, 801-ээс доошгүй гишүүнтэй байх” хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзсэн байна.
Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн Нам (САИНН) үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай иргэн Б.Жагарын өргөдлийг хэлэлцээд тус намыг үүсгэн байгуулах өргөдөл, түүнд хавсаргасан баримт нь хуульд нийцээгүй гэжээ.
Ардчилсан Намын Үндэсний Бодлогын хорооны дарга гэх иргэн “АН-ыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр ҮБХ-ны дарга Т.Мөнхбаярыг бүртгүүлэх” хүсэлт ирүүлжээ.
Хүсэлттэй холбогдуулан Ардчилсан Намын дарга гэх С.Эрдэнэ, Ардчилсан Намын дарга гэх Х.Баттулга, Ерөнхий нарийн бичгийн дарга гэх Д.Эрдэнэсувд, Ерөнхий нарийн бичгийн дарга гэх Ч.Өнөрбаяр, дэд дарга гэх Б.Гарамгайбаатар, Ц.Оюундарь, Р.Эрдэнэбүрэн, Ч.Отгочулуу, нийслэлийн намын дарга гэх Э.Бат-Үүл нар хүсэлт, тайлбарууд, Үндсэн дүрмийн хорооны дарга гэх Х.Ганболд тэргүүтэй 20 гаруй хүний гарын үсэгтэй тус хорооны тогтоолыг ирүүлсэн байна.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас Ардчилсан Намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн талаарх намын дотоод маргаан нь шийдвэрлэгдээгүй байх тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзжээ.
Монгол улсын Дээд шүүх
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(203.194.114.185) 2014-04-08 19:18Одоо бур ид ачаалалын уеэр ХОТЫН гол ЗАМААР согтуу жолооч явдаг болж дээ. ЦАГДААГИЙН ажил Улам л муудаад байна ТЭМУУЖИН ч Маш олон ИРГЭДИЙН амьдралаар тоглож байна даа.
Хариулах
enkhbayar
(124.158.72.130) 2014-04-08 19:06ene uil yvdaliig nudeere harsan aimar bsan minii mashinii ene mashin murguh shahsanda
Хариулах
Зочин
(202.179.20.218) 2014-04-08 17:38согтуугаар машин жолоодсон хүнд хорих ял өгдөг баймаар юм
Хариулах
Зочин
(202.21.124.1) 2014-04-08 14:18tsagdaagiin mashin evdeh in yamar hamaa bnaa. sogtuu jolooch nar boliosoi. erhiin has
Хариулах
Зочин
(103.26.194.5) 2014-04-08 13:53СХД Ар Гүнтэд төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хүлэмж, газар тариалан, төрөл бүрийн аж ахуйн фермер эрхэлэх боломжтой, эрүүл тэгшхэн, цахилгаан ойрхон, эрүүл агаартай, хотоос 25-30км зайд байрлалтай эрүүл тэгшхэн 5га газар яаралтай хямд зарлаа.Утас 99084179
Хариулах
Зочин
(202.126.91.159) 2014-04-08 13:11ТҮҮГЭЭР ЯВСАН ГАЙГ ҮҮГЭЭР ДУУДНА ГЭДЭГ БОЛЖ ДЭЭ ХӨӨРХИЙ ГЭЖ
Хариулах