17 настай гавъяат “Рио-2016”-г тэсэн ядан хүлээж байна

Twitter Print
2014 оны 04-р сар 08-нд 10:09 цагт
Мэдээний зураг,
 

2009 онд сонирхогчын боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Италийн Милан хотод болсон. Тэрхүү тэмцээний 52 кг-д 17 настай хүү финалд шалгарахад олон улсын нэртэй агентлагууд “17 настай хүүгийн нударга дэлхийд хүндэдлээ” гэж бичиж байв. 17-хон настайдаа дэлхийн аваргын мөнгөн медаль хүртсэн балчирхан боксчин бол Монголын Нямбаярын Төгсцогт байлаа. Хэдийгээр аваргын төлөө Пуэрто-Рикогийн хашир туршлагатай тамирчинд 19:2-оор хожигдсон ч “би жаахан алдаа гаргачилаа, дараагийн удаа заавал дэлхийн аварга болно” гэж хэлж байсан. Мөн Н.Төгсцогт 20 настайдаа Олимпийн мөнгөн медаль хүртэж Монголдоо “хамгийн залуу мөнгөн медаль” хүртсэн рекордыг тогтоосон аж.

Тэрээр саяхан АНУ-д хамтарсан бэлтгэл хийж байгаад эх орондоо иржээ. Н.Төгсцогтыг мэргэжлийн бокст орж магадгүй гэсэн яриа гарсан ч өөрөө энэ талаар тодорхой шийдвэр гаргаагүй гэдгийг хэлсэн. Харин “Рио-2016”-д оролцож Олимпийн хошой медальтан болох хүсэлтэй байгаа тул мэргэжилд орохгүй гэдгийг хэлжээ.

М.Золбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • mongolian

      (202.126.91.159) 2014-10-04 03:32
      • 0
      • 0

      rio 2015 giin olympias zaawal alt awaarai! naidaj bga shvv!

      Хариулах

    • Зочин

      (202.126.89.185) 2014-04-09 11:16
      • 0
      • 0

      Amjilt husie.Eh orniihoo neriig ondort orgon manduulj yavaarai

      Хариулах

    • Зочин

      (202.179.20.231) 2014-04-09 09:39
      • 0
      • 0

      DEED JINDEE TOGLOO

      Хариулах

    • Зочин

      (202.179.20.236) 2014-04-08 18:11
      • 0
      • 0

      Дүү минь амжилт, даруухан уйгагүй бэлтгэл, хөдөлмөр чиний хүслийг биелүүлнэ шүү

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.7) 2014-04-08 16:04
      • 0
      • 0

      Olimpiin avarga bolooroj

      Хариулах

    • Зочин

      (103.23.51.8) 2014-04-08 15:02
      • 0
      • 0

      тийм байлгүй дээ. одоо л нэг санаа амарлаа. аварга болохыг хүсэн ерөөе

      Хариулах