
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаар эл шийдвэрийг гаргажээ.
Тэрээр хуралдааны төгсгөлд “Бүртгэлгүй картыг идэвхжүүлэх ажлыг эрчимжүүлж 12 дугаар сарын 1-нээс эхлэн сайжруулсан түлшийг картгүйгээр борлуулалт хийхгүй байхыг” үүрэг болгосон байна. Мөн “Тавантолгой түлш” компанийг төлбөр тооцоо, түгээгч, борлуулагчдын цалин хөлсийг тухай бүрт өгөх, дүүрэг хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нар түүхий нүүрсэнд тавих хяналтыг сайжруулах, хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, тайланг долоо хоног бүр танилцуулж байхыг холбогдох албан тушаалтнуудад өгчээ.
Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзоригийн мэдээлснээр нийслэлийн төвийн зургаан дүүрэгт сайжруулсан түлш олгох 20.6251 карт тараажээ. Үүнээс 13.247 картыг бүртгэлжүүлж, 74.104 карт бүртгэлгүй байна. Өнгөрсөн 10 дугаар сарын байдлаар 49.406 иргэн картаар шахмал түлш худалдан авсан бол 11 сарын 28-ны байдлаар 106.031 иргэн худалдан авалт хийжээ. Мөн 10 дугаар сард 7 тонн түлш картаар борлуулсан бол 11 дүгээр сард 25.8 тонн түлш борлуулсан дүн мэдээ гарчээ.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(66.181.161.15) 2019-12-03 16:23схд 39 р хороо63 9оршин суугч байна карт ерөөсөө аваагүй энэ цөаилгаан тень халахгүй байна би хөгжилийн бэрхшээлтэй хүн байна хөлдөж үхнэ арга хэмжээ аваачээ
Хариулах
Зочин
(202.9.46.135) 2019-12-01 20:49НЗДаргаа. Улсын мөнгөнтэмдэгт төгрөгийг нүүрстэй хутгаж бгаа заваан борлуулагч нартаа төгрөгийг цэвэр хэрэглэх талаар ажил хииж хэрэгжүүлээсэй.
Хариулах