Хятадууд Түвдийн өндөрлөгт өрөмдлөгө хийж эхэллээ

Twitter Print
2014 оны 04-р сар 08-нд 09:34 цагт
Мэдээний зураг,
 

Хятад улс Түвдийн өндөрлөгт газрын тос, байгалийн хийн хайгуулын өрөмдлөг хийж байна.

Хятадын хайгуулын баг Төвдийн далайн түвшнээс дээш 4500 метрийн өндөр газар 7000 метрийн гүний өрөмдлөг хийж байна. Эрдэмтдийн мэдээлсэнээр, Түвдийн өндөрлөг нь дэлхий дээрх байгалийн хийн хайгуул хийгдээгүй үлдсэн цорын ганц газар аж. Мөн 7000 метрийн гүний өрөмдлөг хийх нь тус бүс нутгийн байгалийн баялгийн нөөцийг тодорхойлоход хангалттай гүн гэж мэргэжлийн хүмүүс үзэж байна. Түвдийн Чантаны өндөрлөг бүс нутгийг 10 тэрбум тонн газрын тосны нөөцтэй гэж таамагладаг. Гэвч агаарын нөхцөл байдал, дэд бүтцийн асуудлаас болж тус бүс нутгийн ашигт малтмалын нөөцийг ашиглаж чадалгүй өдийг хүрчээ.

МонЦаМэ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.