Нэг удаадаа 1.5 кг будаа гаргадаг ATM байршуулсан нь олны талархлыг хүлээжээ

Twitter Print
2023 оны 02-р сар 25-нд 13:57 цагт
Мэдээний зураг,

Вьетнамын бизнес эрхлэгч Хон Туан Ан ажлын байраа алдсан иргэдэд зориулж анх нийслэл Хо Ши Миньд нэг удаадаа 1.5 кг будаа гаргадаг ATM байршуулсан нь олны талархлыг хүлээж, тэрээр Вьетнам даяар будаа үнэгүй олгодог 100 орчим автомат машин байршуулахаар төлөвлөжээ.

Үнэгүй будаа олгох хагас автомат машин нь ашиглахад энгийн хэрнээ маш үр дүнтэй байгаа аж. Том хэмжээний торхонд хадгалагдаж буй будаа нь хоолойгоор дамжин гардаг ба үйлчлүүлэгч товчлуурыг дарснаар эхлээд түүний гар утсанд мэдээлэл ирж, дараа нь машинаас будаа гардаг байна. Хон Туан Ан будаа гаргадаг анхны машина Хо Ши Мин хотын хүн ам ихээр төвлөрсөн Тан Фу дүүрэгт байршуулсан ба уг машин ажиллаж эхэлсэн эхний хоёр өдөрт л гэхэд иргэд тус машинаас нийт 5 тонн будаа авчээ. Коронавирусын цар тахалтай холбоотойгоор Вьетнамд 5 орчим сая хүн ажлын байраа алдаж, будаа гаргадаг машинаар үйлчлүүлэгчдийн тоо нэмэгджээ.

Үүнтэй холбоотойгоор олон тооны компаниуд болон хувь хүмүүс будаа гаргадаг машины тоог олшруулахад хувь нэмрээ оруулж, тусламж дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгджээ. Хон Туан Ан анх будаа гаргадаг машинаа коронавирусын халдвар намжтал хоёр сарын хугацаатай л ажиллуулахаар төлөвлөж байсан ч түүний энэхүү төсөл олны талархлыг хүлээж, Хон Туан Ан ч коронавирусын цар тахал дууссаны дараа будааны машинаа амьжиргааны түвшин доогуур, ядуу иргэдэд туслах нэг боломж гэж харжээ.

Rice ATM” Dispenses Food to Saigon Needy During Coronavirus ...

Гэрийн ухаалаг системний компани удирддаг Хон Туан Ан нийслэл Хо Ши Минд дахин 7 будааны машин байрлуулаад байгаа ба уг машинуудынхаа тусламжтайгаар Вьетнам даяар 3000 тонн будаа үнэгүй тараажээ. Гадаад дотоодын 1000 гаруй ивээн тэтгэгчийн тусламжтайгаар Хон Туан Ан Вьетнам даяар будааны 100 машин байрлуулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.