Ц.Мөнхбаяр нарын хэргийг хэлэлцэнэ

Twitter Print
2014 оны 04-р сар 08-нд 09:09 цагт
Мэдээний зураг,
 

"Гал үндэстэн” холбооны Ц.Мөнхбаяр нарын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн шүүхэд болно. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, Г.Болдбаатар, Д.Төмөрбаатар, Ж.Ганболд нарт 22 жилийн хорих ял, М.Мөнхболдод хоёр жилийн хорих ял тус тус оноосон. Харин О.Самбуу-Ёндон, Б.Гантулга нарыг гэм буруугүйд тооцож, цагаатгасан. Энэхүү ялыг шүүгчдэгчид болон тэдгээрийн ар гэрийнхэн, өмгөөлөгчид эсэргүүцэн ийнхүү давж заалдах шатны шүүхэд хандаад байгаа бөгөөд өнөөдрийн шүүх хуралд шүүгчдэгчдийн өмгөөлөгчид л оролцох юм байна. 

Шүүхээс Ц.Мөнхбаяр нарыг Эрүүгийн хуулийн 177.2 буюу зохион байгуулалттайгаар бүлэглэн бусдад хор уршиг учруулсан, 149.3 буюу зохион байгуулалттай бүлэг онц их хэмжээний эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэн, 185.1.2 буюу галт зэвсэг байлдааны хэрэгсэл хууль бусаар олж авсан гэх үндэслэлээр ял оноосон юм. 

Тэгвэл “Гал үндэстэн холбоо” зэрэг иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл ар гэрийнхэн өнөөдөр Нийслэлийн шүүхийн үүдэнд суулт зарлах аж.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.