Дэлхийн эко тэнцвэрийг хадгалж үлдэх боломжгүй болсон уу...

Twitter Print
2014 оны 11-р сар 11-нд 07:11 цагт
Мэдээний зураг,

АНУ, ОХУ-ын эрдэмтдийн судалгаагаар Дэлхийн эко тэнцвэрийг хадгалж үлдэхэд арав хүрэхгүй жил үлдсэн гэдгийг тогтоожээ. Энэ бол бараг боломжгүй хугацаа үлдсэн гэсэн үг. Өнөөдөр дэлхий нийтээрээ аж үйлдвэржсэн нийгмийг байгуулж байгаа нь дэлхийн дулаарлыг идэвхжүүлж байгаа хэрэг юм. Байгаль ертөнц нь хязгааргүй нөөц баялагтай орчин биш аж. Манай дэлхий биетийн хувьд сансрын тусгаарлагдмал эд. Солирын хэлтэрхий орж ирнэ үү гэхээс сөнөж буй амьтан, дуусаж буй нөөц баялаг нь гаднаас ороод ирдэггүй тасархай гараг хэлбэртэй оршдог.

1971 онд Америкийн эрдэмтэн Бен Фостер анх удаа дэлхийн динамик загварыг гаргажээ. Гэтэл тухайн үед Фостерт итгэх хүн байгаагүй гэдэг. Тэрээр хэлэхдээ 2000 он гараад ойрын 30 жилд буюу 2030 хүртэл хүн төрөлхтөн бүх сүйрлийн гамшигийг үзнэ гэж байсан. Гэхдээ энэ нь дэлхийн улсуудын эрдэмтдийн анхааралд байсаар байсан. Сүүлд 1995 онд ОХУ-ын 31 академич Фостерын загварыг компьютер дээр туршиж үзээд энэхүү динамик зөв юм байна гэдгийг тогтоожээ. Хэрвээ дээрхи судалгаа биелэлээ олвол манай гариг 2030 он хүртэл тэсэж үлдэх үү гэдэг асуудал гарч ирэх бөгөөд он цаг нь тодорхой болсон доорхи гурван таамагийг хүргэж байна

1. ОХУ-ын эрдэмтдийн тооцоогоор 2014 оны 9-р сарын 22-ноос 25-ны хооронд наран дээр сүүлийн 1000 жилд тохиогоогүй хүчтэй дэлбэрэлт болох ажээ. Үүнийг НАСА агентлагийнхан мэдэгдэхдээ дэлбэрэлт болохыг хүлээн зөвшөөрлөө, гэхдээ 2015 оны нэг сард болно гэсэн хариулт хэлсэн. Хэрэв энэ дэлбэрэлт дэлхий рүү харсан талд болох юм бол 8 минутын дараа цацраг туяа дэлхий дээр мэдэгдэнэ. Харин 3 хоногийн дараа гадаргуйн бодис ирнэ. Тэр бол дэлхийн соронзон орныг бараг устгана гэжээ. Анх 1640 онд дэлхийн соронзон орны ажиглалт хийж байсан. Түүнээс хойш дэлхийн соронзон орон 50 хувиар буурчээ. Мөн Дэлхийн соронзон туйлууд жилдээ 2-3 км хөдөлдөг юм байна. Харин өнгөрсөн жил Канадын нутагт 200 км буюу асар урт зайд хөдөлжээ. Зарим эрдэмтдийн тооцоогоор хуурай газрын амьтдын 80 хувь нь устаж үгүй болох аюул тулгарч байна гэдгийг дэлхий нийтэд мэдэгдээд байна.

2. Дэлхий дулаарч хойд мөсөн туйл хайлсаар байна. Гренландын арал 3 км зузаан мөстэй, мөсний даралт нь доошоогоо 1200 м суусан ажээ. Эрдэмтэдийн тооцоогоор 2017 он гэхэд Гренландын мөс эргээсээ 200 км ухрах юм байна. Ингэж ухрахад хайлсан ус нь газрын гүн рүү ороод дэлхийн тиктоникын хагаралын бүсэд ирнэ. Тэнд газрын хөрсний тэлэлт дарагдаж доошоогоо усаа сороод, сорсон ус нь дотроо даралт үүсгээд тэнд байгаа галт уул дэлбэрэх аюултай. Тэгвэл дэлхийг тойрсон 80000 км урт хагарлын бүст сувгууд бүгд идэвхижнэ. Энэ үеийг тодруулахад манай дэлхий агшиж амьсгалж байдаг, гадаргуу дээр агшилтын үе явагдахад үүнтэй давхцана. Үүнээс гарч ирж байгаа аюул нь дэлхийг бүхэлд нь усанд автуулна гэсэн тооцоо гарчээ.

3. Дэлхий дээр супер дэлбэрэлтийн зургаан голомт байдаг аж. Тэдний нэг нь  Монгол улсын хойд хэсэгт оршдог. Гэхдээ Монголд чичирхийлэл болдоггүй. Харин АНУ-ын шар чулуутын 140 км урт хөндийд байдаг голомт жилд 2, 3 см өндийдөг. Гэтэл өнгөрсөн жил 7 см дээшилсэн гэж мэдэгджээ. Энэ бол тэрхүү дэлбэрэлтийн голомт дахин сэргэх аюултайг сэрэмжлүүлж байна. 2011 онд Япон улсад болсон газар хөдлөлт Фостерын таамагийг батлах эхний байгалийн гамшиг болж байна. Японы газар хөдлөлт ойрын 10 жилд голомт нь намжихгүй, хэзээ ч дахин газар хөдөлж болзошгүй гэсэн дүгнэлтийг эрдэмтэд гаргасан билээ.

Энэ бүх судалгаанаас харахад хүн төрөлхтөн өөрсдийн буруу үйл ажиллагаанаас шалтгаалан байгаль дэлхийн сүйрлийг авч ирж байгаа аж. Гэхдээ ганцхан дэлхийн дулаарал, газар хөдлөлт бус бүх төрлийн байгалийн гамшиг болно гэж 40 жилийн өмнө мэдэгдэж байсан нь өнөөдөр биелэлээ олоход хүрч байна.

Бид дэлхий дулаарч байгааг яриад дэлхий бүүдийж буйг анзаарахгүй байна. Үүнийг анх Израйл, Германы эрдэмтдийн хамтарсан судалгаа нээгээд одоо дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөөд байна. Дэлхий дээр ирэх нарны илч сүүлийн 50 жилд 30 хувиар буурч, нэг талаас дулаарч нөгөө талаас нарны илч суларч байгааг тогтоосон. Өөр нэг аюул нь Тарастор-17 солир ажээ. Эрдэмтдийн тооцоогоор 2019 оны 4-р сарын 13-ны 04 цаг 40 минутанд дэлхий дээр нэг бол унана, эсвэл их ойрхон зөрнө. Хэрэв ойрхон зөрөх юм бол 2026 онд дэлхийг гарцаагүй ирж мөргөнө гэдгийг тогтоогоод байна. Энэ бүх экологийн сүйрэл нь нэг өдрийн дотор гараад ирчихсэн аюул биш олон жилийн хүний муу үйл ажиллгаагааны үр дүн гэдгийг хүн төрөлхтөн мэдэж байгаа хэдий ч өнөөдөр аюулаас гарах гарц байхгүй өөр өөрсдийгөө үхэлд хүргэж байна.

Энэхүү дэлхийн сүйрэл Монгол улсад ч бас шууд нөлөөлж эхэлжээ. АНУ, ОХУ-ын улсын эрдэмтдийн зөвлөлийн хамтарсан судалгаагаар 30 жилийн дараа монголын газар нутгийн 90 хувь нь цөл болон хувирч бид цөлийн нөхцөлд амьдарна гэжээ.

Мөн 1971 онд Английн хатан хааны институтын боловсруулсан “Дэлхийн цаг агаарын 100 жилийн өөрчлөлт” гэдэг газрын зураг дээр Монгол улс 2071 онд цөлийн хэлбэрт орж зөвхөн Дархадын хотгор хүн амьдрахад таатай орчин болж үлдэнэ. 

М.Золбаатар

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • evoleuts

      (103.26.194.9) 2014-04-09 12:21
      • 0
      • 1

      1996onoos hoish uildverlesen horgogch ozonii hii ealgaruulahgui

      Хариулах

    • Зочин

      (202.131.231.26) 2014-04-09 11:58
      • 0
      • 1

      Логик алдаатай орчуулга. Солир, наран дээрх дэлбэрэлт тэгээд хүний үйл ажилланаанаас хамаадаг болж байна уу

      Хариулах

    • Зочин

      (202.131.231.26) 2014-04-09 11:54
      • 0
      • 1

      Хаанаас орчуулсан юм бэ.

      Хариулах

    • Зочин

      (76.104.196.211) 2014-04-09 11:14
      • 0
      • 1

      yamar aimaar yum unshchihvaa

      Хариулах

    • mongol tor

      (112.72.11.67) 2014-04-09 10:48
      • 0
      • 1

      Hyn byhen baigal ehiinhee hyin holboog sergeeh zyrhen tarni ,minii synsnii yazguur monh nar eejee hairlaach dee hairla iig amisgalah agaar met davtaj dadah heregtei bainaa.

      Хариулах