Малайзийн онгоцны сүйрсэн байрлал эцсийн мөчид тодорлоо

Twitter Print
2014 оны 04-р сар 07-нд 19:23 цагт
Мэдээний зураг,
 

Малайзийн сураггүй болсон нисэх онгоц сүйрсэн зүг чиг арай гэж нэг олдох шиг боллоо. Онгоцны сүүл хэсэгт байрладаг хар хайрцагнаас өгдөг тусгай үелзлийг Австралийн "Ocean Shield" хөлөг онгоц хоёр удаа олж барьснаар байрлалыг нь тогтоох тодорхой чиглэлтэй болсныг мэдээлсэн байна. Бүтэн сар эрэлд хатааж, итгэл алдрахад хүргээд байсан эцсийн мөчид 37.5 kHz-ийн уг дохиоллыг олж барьснаар Aвстралийн Перт хотоос баруун урагш 1,700 бээр (2,700 километр) зайтай бүсэд байж болох тухай Xinhua агентлаг мэдээлжээ.

Австралийн хөлөг онгоцноос олж барьсан хоёр удаагийн дохиоллоос нэг нь бүтэн хоёр цаг үргэлжилсэн бол дараагийнх нь ердөө 13 минут болсон аж. Австралийн агаарын цэргийн хүчийг удирдаж байгаа маршал Ангус Хьюстон  энэ тохиолдолд "хамгийн найдвартай сэжүүр хэмээн мэдэгдээд одоохондоо онгоцыг олоогүй байгаа учир өөр их мэдээлэл хэрэгтэй байгаа" хэмээн тэмдэглэсэн байна.

Эрлийн ажиллагааг нийт гурван бүсэд хувиарлан явуулж байгаа бөгөөд 12 нисэх онгоц, 13 хөлөг онгоц хайгуулд оролцож байна. Нисэх онгоцны "хар хайрцаг" 30 хоногийн турш дохиолол дамжуулдаг бол энэ хугацаа өнгөрөхөд тэжээл нь суудаг учир байрлал тогтоох аргагүйд хүрдэг. Харин зарим тохиолдолд дахин хэдэн өдөр дохиолол өгөх боломжтой байдаг учир байрлалыг тогтоосон цагт "Оcean Shield" хөлөг онгоц усан дор ажилладаг “Bluefin 21” аппаратын тусламжтайгаар нисэх онгоцны үлдэгдэлд хүрэх боломжтой гэнэ. Маршал Хьюстоны тэмдэглэснээр онгоцны байрлал өмнөд өргөрөгийн 20 градус, дорнод уртрагийн 101 градуст байх магадлалтай, энэ хавийн усны гүн 4500 метрт хүрэх тул “Bluefin 21” аппаратны ажиллах боломжтой хамгийн дээд хязгаарт хүрч байгаа аж.

Л. Отгонбат

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (46.188.10.6) 2014-04-08 00:29
      • 0
      • 0

      олсон Улс чадавхиараа гайхуулна,Дэлхийн бух хун саналаа хэлж амжилтыг урамшуулах хэрэгтэй

      Хариулах

    • Зочин

      (182.160.48.103) 2014-04-08 00:03
      • 0
      • 0

      өнөөдөр тэр хар хайрцагний баттерей дуусна гэж байсан ингэж тулгаж оллоо гэж мэдээллэж байгаа бол сонин л юм бараг худлаа байхдөө, хэрэв олбол сайн л

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.27) 2014-04-07 21:03
      • 0
      • 0

      Маш шуурхай байна. Сайн байна. Танайхаас гадаад мэдээ тогтмол авч байгаа.

      Хариулах