Э.Цэндбаатар “Бөртэ чоно”-ын шилдгийн шилдэг тамирчин боллоо

Twitter Print
2019 оны 12-р сар 14-нд 10:15 цагт
Мэдээний зураг,

Монголын үндэсний олимпын хорооны Тэргүүн дээд шагнал "Бөртэ Чоно 2019" гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Тив дэлхийн тэмцээн, уралдаанд эх орноо төлөөлөн амжилт үзүүлсэн шилдэг тамирчид гурван номинациар өрсөлдөн шилдгүүдээ тодруулсан юм.

Улмаар 2019 оны хамгийн шилдэг тамирчин, шилжин явах цомын эзнээр ДАШТ-ий хүрэл медальт, "THAILAND OPEN" тэмцээний аварга Э.Цэндбаатар тодорлоо. Тэрбээр “Надад ийм том үүрэг хариуцлага, итгэл хүлээлгэж байгаа Монголын ард түмнийхээ итгэлийг алдахгүй. Та бүхнийгээ дандаа баярлуулж явах болно. Алдсан ч ард минь бат зогсдог гэр бүлийнхэндээ баярлалаа. Эхнэртээ маш их хайртай шүү. Миний бүх амжилт чамтай минь холбоотой шүү” хэмээн шагналаа гардан авахдаа баярын сэтгэгдлээ хуваалцсан юм.

Харин ДАШТ-ий хүрэл медаль, Дэлхийн цомын аварга, Азийн аваргын Мөнгөн медальт Хүндийн өргөлтийн тамирчин М.Анхцэцэг шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин  “Бөртэ Чоно 2019” шагналын эзэн боллоо. Тэрбээр “Спорт гэдэг асар их хүч хөдөлмөрөөр бүтдэг. Энэ бол нэг хүний амжилт биш. Үүний ард байгаа намайг өсгөж хүмүүжүүлсэн аав, ээждээ, амьдралыг минь зохицуулж явдаг ханьдаа баярлалаа. Монголын хүндийн өргөлтийн холбоодоо талархлаа. 2020 онд Монголын төрийн далбаа олимпын тэнгэрт олон удаа мандах болтугай” хэмээн нулимс дуслуулан сэтгэгдлээ хуваалцсан юм.

Түүнчлэн, Л.Сосорбарам Шилдэг залуу тамирчин, Л.Отгонбаатар Шилдэг эрэгтэй тамирчин, М.Уранцэцэг, С.Батцэцэг нар Шилдэг эмэгтэй тамирчинаар шалгарч “Бөртэ Чоно 2019”-ын эзэд боллоо.

Шилдэг эмэгтэй тамирчин 

М.Уранцэцэг  (Жүдо) - ДАШТ-ий хүрэл медальт, Анталья Гран Пригийн мөнгө, Тбилисийн Гран Пригийн хүрэл медаль.

С.Батцэцэг (Чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медальт.  ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн анхны тамирчин.

Шилдэг эрэгтэй тамирчин 

Л.Отгонбаатар  (Жүдо) - Азийн аварга, Хөх Хотын Гран При тэмцээний хүрэл медальт

Шилдэг баг

3х3 Сагсан бөмбөг эмэгтэй шигшээ баг - “Токио 2020” Олимпийн наадмын эрхээ авсан, Ази тивийн 4-р байр, Азийн клубуудын Аварга.

Эх сурвалж: Монголын Үндэсний олимпийн хороо

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.