МАН сонгуулийн хандивын данс нээлээ

Twitter Print
2020 оны 05-р сар 25-нд 17:52 цагт
Мэдээний зураг,

МАН-аас сонгуулийн үйл ажиллагаанд зориулсан хандивын данс нээж буйг зарлалаа. Энэ үеэр Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр “МАН-ын хандивын дансыг албан ёсоор нээсэн. Энэ удаагийн сонгуульд нэр дэвшигчдээсээ хандив авахгүй байх зарчмыг баримталсан. Тиймээс гишүүд, дэмжигчдээсээ санхүүжилт босгох хандивын аян өрнүүлж байна” гэлээ.

Мөн энэ үеэр Сангийн дэд сайд Х.Булгантуяа “МАН-аас салбартаа шилдэг боловсон хүчин болсон залуучуудыг түлхүү нэр дэвшүүлж байгаа. Хөрөнгө мөнгөнөөс үл хамааран шилдэг залуусыг төрд гаргах нь зүйтэй гэж үзлээ. Иргэд, ард түмэн шударга сонгууль байгаасай гэж хүсэж байна. Тиймээс гишүүд, дэмжигчдээ хандивын аянд хамрагдаарай гэж хэлье. Нэр дэвшигчид удахгүй хандивын дансаа зарлана” гэсэн юм.

Түүнчлэн МАН нэр дэвшигчдээс саналын хуудсанд бичигдэх дарааллаар мөнгө нэхсэн гэх мэдээллийг худал болохыг албан ёсоор мэдэгдлээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (112.72.13.135) 2014-04-09 15:36
      • 0
      • 1

      том бассейных нь таазны төмөр ахиад нурвал яах вэ? бүрэн засвар хийсэн байгаасай гэж найдаж байна.

      Хариулах

    • Зочин

      (163.152.3.31) 2014-04-08 14:45
      • 0
      • 0

      шинэчлэгдсэн юм болов уу? хэдэн сар яагаад хаагдав?

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.14) 2014-04-07 22:27
      • 0
      • 0

      Bayarlaj ba bayarrlaj ba

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.7) 2014-04-07 19:08
      • 0
      • 0

      SAIHAN MEDEE BNA. HAAYAA CH GESEN IIM MEDEE SONSOH SAIHAN BNA SHUU.

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.3) 2014-04-07 19:08
      • 0
      • 0

      NICE

      Хариулах