Хөл хорионы улмаас Камбож улс өлсгөлөнд нэрвэгдээд байна

Twitter Print
2021 оны 05-р сар 14-нд 12:02 цагт
Мэдээний зураг,

Коронавирусын цар тахлын улмаас хатуу хөл хорионд орсон Камбожийн хэдэн арван мянган иргэд өлсгөлөнд нэрвэгдээд байна. Хүний эрхийг хамгаалах байгууллагууд Камбожийн засгийн газар болон НҮБ-ыг шаардлагатай арга хэмжээг авч чадахгүй байна хэмээн шүүмжилж байна.

Өнгөрсөн 2-р сарын сүүлээр коронавирусын халдварын тохиолдлууд нэмэгдэж эхэлсэнтэй холбоотойгоор Камбожийн засгийн газар нийслэл Пномпеньд хатуу хөл хорио тогтоосон байна. Пномпень хотын хөл хорионы дэглэмийг өнгөрсөн долоо хоногт сулруулсан ч хотын зарим хэсгүүдэд хэсэгчилсэн хөл хорио тогтоосон хэвээр байгаа аж. Үүнтэй холбоотойгоор хэдэн арван мянган иргэд хэдэн долоо хоногийн турш гэрээсээ гарч чадахгүй, хоол хүнсний хомсдолд ороод байна.

Өнгөрсөн жил бусад улс орнуудтай харьцуулахад коронавирусын халдварын тохиолдлууд цөөн бүртгэгдэж байсан Камбожид өнөөдрийн байдлаар 1 өдөрт бүртгэгдэх халдварын тоо 400-д хүрээд байна. Тус улсад коронавирусын халдварын 20 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, уг вирусын халдварын улмаас 136 хүн нас бараад байгаа юм. Эмнэлгүүдийнх нь ачаалал огцом нэмэгдсэний улмаас эрх баригчид спорт заалууд, асрамжийн төвүүдэд түр эмнэлэг байгуулж эхэлжээ.

Пномпень хотод хэсэгчлэн хөл хорио тогтоосон дүргүүдэд нийтдээ 150 мянга гаруй хүн эмнэлгийн яаралтай тусламж авахаас өөр шалтгаанаар гэрээсээ гарч чадахгүй байна. Эдгээр иргэдийн зарим нь өнгөрсөн 4-р сарын дундаас эхлэн одоог хүртэл хөл хорионд байсаар байгаа ба ажлаа хийж чадахгүй, гарч хоол хүнс, эм тан зэрэг хэрэгцээтэй зүйлээ авч чадахгүй хэдэн долоо хоногийг өнгөрүүлж байна.

Камбожийн засгийн газрын зүгээс хөл хорионд байгаа иргэдэд тусламжийн хоол хүнс хүргэж өгч байгаа ч энэ нь тогтмол биш, хүрэлцдэггүй болохыг хөл хорионд орсон иргэд онцолж байна.

Эх сурвалж: https://www.bbc.com/

Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.131.225.2) 2014-04-07 13:30
      • 0
      • 0

      Хуралдаа суудгүй гишүүдийн цалинг хасдаг болов уу

      Хариулах