Хоёр давхар цахилгаан автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж эхэллээ

Twitter Print
2020 оны 07-р сар 01-нд 10:22 цагт
Мэдээний зураг,

70 хүний суудалтай, 2 давхар цахилгаан автобус өнөөдрөөс нийтийн тээвэрт явж эхэллээ. 7-р сард нэмж 2 давхар цахилгаан автобус 9, энгийн цахилгаан 36 ширхэг автобус явж эхэлнэ. 

Тус автобусны урьдчилгаа 20 хувийг нийслэлийн төсвийн хөрөнгөөр, 80 хувийг Монголын Хөгжлийн банк болон БНХАУ-ын Хөгжлийн банкны 6 жилийн хугацаат зээлээр  авч байгаа ажээ. 100 хувь цахилгаанаар ажилладаг учраас  нэг цэнэглэлтээрээ 2 өдрийн үйлчилгээнд гарах боломжтой буюу 400 км явах хүчин чадалтай.  Одоо үйлчилгээнд явж энгийн автобус 400км явахдаа 360.000 төгрөгийн дизель түлш хэрэглэдэг. Харин уг цахилгаан автобус  35.000 төгрөгийн цахилгаанаар 2 өдөр нийтийн тээвэрт явах аж.

Нийслэлийн ИТХ-ын Р.Дагва “нийслэлийн нийтийн тээврийг шинэчлэх олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Үүний нэг ажил нь цахилгаан автобус нэвтрүүлэх, тэр дундаа 2 давхар цахилгаан автобусыг нэвтрүүлэх ажил юм. Хуучин автобуснуудад түлшний зардал өндөр байсан. Харин цахилгаан автобус нэвтрүүлснээр тэр зардлаа 100 хувь хэмнэнэ. Өөрөөр хэлбэл цахилгаан автобус эхний 6 жилийн дотор өөрийнхөө олсон орлогоор зээлээ төлж, дараагийн 6 жилд нь  орлого олох давуу талтай. Эдийн засгийн хувьд ч өгөөжтэй, хотын залуу иргэдэд ч сонирхолтой сайхан санагдах байх. Үүнээс гадна нийтийн тээврийг салбарыг шинэчлэх зорилгоор агаарын дүүжин тээвэр, соронзон галт тэрэгний төслүүдийг хэрэгжүүлэхээр судалгааны ажил хийгдэж байна.” гэдгийг онцоллоо.

Нийслэлийн нийтийн тээвэрт 1200 гаруй автобус үйлчилдэг. Үүний 70 гаруй хувийнх насжилт дууссан ажээ. 2009 онд улсын төсвийн хөрөнгөөр 500 гаруй автобус худалдаж авч байсан юм. Эдгээр автобуснууд 2020, 2021 онд ашиглалтын хугацаа дуусаж байгаа. Тиймээс нь нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийх зайлшгүй шаардлагатай байгаа юм.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.