ОХУ-д суралцаж буй гадаад оюутнууд ажил хийх боломжтой боллоо

Twitter Print
2021 оны 05-р сар 14-нд 09:00 цагт
Мэдээний зураг,

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСАД СУРАЛЦАЖ БУЙ ОЮУТНУУД АЖИЛ ХИЙХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.

Ямар оюутнууд ажил хийх боломжтойг тодруулъя:

Зөвхөн 18-аас дээш насны оюутан хөдөлмөр эрхлэх боломжтой

Гадаадын оюутан нь зөвхөн хичээлээс гадуур чөлөөт цагаараа болон улирлын мөн зуны амралтаараа ажил хийхээр зөвшөөрөгдөнө

2020 оны 8 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн 16-ФЗ тоот 02.06.2020 өдрөөр батлагдсан Холбооны хууль хэрэгжиж эхэлсэн ба түүний ёсоор гадаадын иргэн оюутан нь Оросын Холбооны улсад ажил эрхлэх аливаа нэгэн нэмэлт тусгай зөвшөөрөл авалгүйгээр хууль ёсны дагуу хөдөлмөр эрхлэхээр зөвшөөрөгдсөн юм.

Ингэхдээ мэргэжлийн сургалтын байгууллага, түүнчлэн их, дээд боловсролын байгууллагад ОХУ-ын магадлан итгэмжлэгдсэн боловсролын хөтөлбөрөөр өдрийн ангид сурч буй оюутнуудад хамаарна.

Эх сурвалж: Новости Русского Дома

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.