
Орхоны хөндийн соёлын дурсгал нь Улаанбаатар хотоос 360 орчим километрын зайд оршино. Манай улсын төв хэсгээр урсах Орхон голын эрэг дагуу сунан байршсан байдаг. Юнескогоос 2004 онд XXVIII чуулганаараа энэхүү газрыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэн авчээ. Орхон голын хөндий нь Төв Азийн хоёр мянга гаруй жилийн турш нүүдэлчдийн соёл иргэншил хэрхэн хувьсан өөрчлөгдөж байсныг илтгэх хосгүй нандин дурсгалуудыг агуулдаг байна.
Олон зууны турш Орхон мөрний хөндий нь тал нутгийн нүүдэлчдийн хүчирхэг эзэнт улсуудын төв болсоор иржээ. Үүний хамгийн эртний нотолгоо нь VIII зууны үед тогтнож байсан Хөх Түрэгийн эзэнт гүрний Билгэ хаанд зориулсан Руни бүхий чулуун хөшөө юм. Уг хөшөөнөөс хойш 25 км зайд нүүдэлчдийн нийслэл Орд балгасын туурь байдаг аж.
Түрэгийн улсуудын үед Орхон голын хөндийд орших Этүгэн уул сүсэг бишрэл, улс төрийн төв болж байсан ажээ. Киданчуудын ноёрхлын үед тэдний сүр хүчийг илтгэсэн гурван хэлээр бичигдсэн олон тооны чулуун хөшөөнүүд бий болжээ.
М.Золбаатар
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.