
Топ-5 эфирийн тос
Лавандын эфирийн тос
Нойргүйдэл, сэтгэл хямрал, сэтгэлийн түгшүүрийг арилгаж, сэтгэл санааг тогтворжуулж өгдөг.
Лаванда цэцгийн тос нь тайвшруулах нөлөөтэй, үрэвслийн эсрэг хэрэглэж болох ба үрэвсэл дарах, халдварын эсрэг бэлдмэлтэй хавсарч хэрэглэснээр арьсны өвчин, батга, шарх эмчлэхэд тусалдаг бөгөөд арьсыг нөхөн төлжүүлж залуужуулах үйлчилгээтэй.
Сарнайн эфирийн тос
Сэтгэл хөдлөлийг зохицуулах, тогтворжуулах нөлөөтэй ба дотоод шүүрлийн системийн тэнцвэртэй байдлыг хангадаг. Сарнай эфирийн тос нь бүх төрлийн арьсанд хэрэглэхэд тохиромжтой бөгөөд ялангуяа "ядарсан", хөгшрөлт явагдаж эхэлсэн, хөгшрөлтэй арьсанд нэн тохиромжтой. Сарнайн эфирийн тосоор та (бүйлс, чидун)- дээр суурилсан гайхамшигтай нүүрний тос, массажны тос хийж болно. Сарнай тос нь гоо сайхан, үнэтэй үнэртэй усны чухал бүрэлдэхүүн хэсэг юм.
Жасмины эфирийн тос
Арьсыг эрчимтэй сэргээж, антисептик, үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг, тайвшруулах үйлчилгээтэй, сэтгэлийн хямралыг арилгах, дархлааны системийг эрчимжүүлж өгдөг.
Хадаасан цэцгийн эфирийн тос
Өвчин намдааж тайвшруулах, тайван унтаж амрахад тусалдаг. Арьсны улайлт, үрэвсэл, загатнасныг эмчилнэ.
Жүржийн эфирийн тос
Ядаргаа тайлах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, сэтгэл санааг сайжруулах, дархлаа дэмжих үйлдэлтэй. Целлюлиттэй тэмцэхэд хамгийн үр дүнтэй. Жүржийн эфирийн тосыг массаж хийхэд ихэвчлэн ашигладаг.
Д.Золзаяа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.