Обамагийн зургийг ашиглах хориотой

Twitter Print
2014 оны 04-р сар 06-нд 08:43 цагт
Мэдээний зураг,
 

Ерөнхийлөгч Б.Обамагийн зургийг бизнесийн зорилгоор ашиглахыг хориглох шийдвэрийг Цагаан ордноос гаргажээ.

АНУ-ын мэргэжлийн бейсболын тамирчин Девис Оpтиз улсынхаа Ерөнхийлөгч Б.Обаматай хамт гар утсаараа авсан (self camera) зургаа цахим хуудсандаа байрлуулсныг “Samsung” компани өөрийн үйлдвэрийн утсаар авсан зураг хэмээн сурталчилгаандаа ашигласан нь Цагаан ордноос дээрх шийдвэрийг гаргахад хүргэсэн бололтой. Бейсболын тамирчин Девис Ортиз Ерөнхийлөгч Б.Обаматай хамт утсаараа авсан (self camera) уг зургийг “Samsung” компани өөрийн таван сая гаруй дагагчтай “Twitter” хуудсандаа “Энэ зургийг “Galaxy notе 3”-аар авсан” гэсэн тайлбартайгаар байрлуулсан байна.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.