Афганистанд ерөнхийлөгчийн сонгууль болж байна

Twitter Print
2014 оны 04-р сар 05-нд 16:42 цагт
Мэдээний зураг,
 

Өнөөдөр Афганистанд Ерөнхийлөгчийн сонгууль болж байна. Ерөнхийлөгч Хамид Карзайн залгамжлагчийг сонгох сонгуулийн санал хураах хэсгүүд өглөөний долоон цаг сонгогчдод үүдээ нээлээ.

Тус улсад урт удаан хугацаагаар байрлаж буй АНУ-ын удирдсан цэргүүдийн тог бууруулж буй үед болж буйгаараа онцлог сонгуульд оролцохын тулд сая сая афганчууд “Талибан”-ы аюулыг сөрөх ёстой болж байна. 
Учир нь ерөнхийлөгчийн сонгуулийг гадаад улсуудын хуйвалдаан гэж үзэж буй лалын шашинт талибчууд сонгуулийн үеэр халдлага үйлдэхийг босогчдодоо уриалж байсан юм. 
Афганистан улсын гурав дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгуулиар 13 жил төрийн эрх барьсан Хамид Карзайн үе дуусах болно. АНУ-ын удирдсан цэргүүд “Талибан”-ы Засгийн газрыг түлхэн унагасан 2001 оноос хойш тус улсын төрийг Карзай барьсан билээ. 
Эвслийн хүчний сүүлийн 51000 цэргийг НАТО энэ оны эцэс гэхэд татан авч, “Талибан”-тай тэмцэх үүргийг Афганистаны цэргийн хүчин дангаар хүлээх юм. 
Энэ долоо хоногийн лхагва гарагт л гэхэд Афганистаны Дотоод хэргийн яаманд амиа золиослогч тэсрэх бөмбөг дэлбэлэн, зургаан хүний амийг авсан тул сонгуулийн хэсгүүдийн аюулгүй байдал олон нийтийн анхаарлын төвд байна. 
Үүнтэй холбоотойгоор улс даяар 400 мянган цагдаа, цэрэг, тагнуулын ажилтныг гаргасан гэж Дотоод хэргийн сайд Омар Даудзай мэдэгдэв. 
Сонгуульд өрсөлдөгчдийг чиглэсэн халдлага гараагүй хэдий ч сонгуулийн бие даасан комиссуудын байрлаж буй зочид буудал, албан тасалгаанд халдлага гарсан билээ. 
Өчигдөр шөнө “Associated Press” агентлагийн гэрэл зурагчинг тус улсын зүүн нутагт явж байхад нь цагдаагийн командлагч буудан хөнөөсөн аж. 
Тэрбээр сонгуулийн үеэр амиа алдсан гадаадын гурав дахь сэтгүүлч болж байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.