Ядуу орнуудад коронавирусын эсрэг вакцины хүртээмж ямар байх талаар санаа зовж буйгаа илэрхийлжээ

Twitter Print
2020 оны 11-р сар 23-нд 10:35 цагт
Мэдээний зураг,

ХБНГУ-ын канцлер Ангела Меркель ядуу буурай улс орнуудад КОВИД-19 вакцины хүртээмж ямар байх талаар сэтгэл зовниж буйгаа илэрхийлжээ.

"Их-20"-ийн чуулга уулзалтын үеэр төрийн тэргүүнүүд коронавирусын эсрэг вакцин бэлэн болсон цагт тухайн вакциныг дэлхийн бүх улс оронд эрх тэгш хүртээмжтэй нийлүүлнэ хэмээн амлацгаасан ч Германы канцлер Ангела Меркель энэ тал дээр хийгдсэн алхмууд нь удаан байна хэмээн, асуудлыг Дэлхийн вакцин болон дархлаажуулалтын холбоонд тавина гэжээ. Энэ удаагийн "Их-20"-ийн уулзалтыг Саудын Араб зохион байгуулж байгаа коронавирусын цар тахалтай холбоотойгоор чуулга уулзалт цахим хэлбэрээр явагдсан юм.

Чуулга уулзалтын үеэр дэлхийн томоохон эдийн засагтай улс орнууд цар тахлын улмаас их хэмжээгээр хохирсон ядуу буурай улс орнуудад тусламж дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн ч цөөн хэд нь л чухам ямар тусламж дэмжлэг үзүүлэхээ тодорхой дурдсан байна. "Их-20" - ийн гишүүн орнууд коронавирусын эсрэг вакцин, оношлуур зэргийн үйлдвэрлэл болон нийлүүлэлтийг дэмжих зорилгоор яаралтай журмаар санхүүгийн туслалцаа үзүүлэхээ мэдэгджээ. Чуулга уулзалтыг хаахдаа гишүүн орнууд коронавирусын эсрэг вакцинд дэлхийн бүх улс орны иргэн бүрийг тэгш хамруулахын тулд бүхий л чадлаараа ажиллана хэмээн амласан байна.

Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд вакцин үйлдвэрлэж буй компаниудтай коронавирусын эсрэг вакцины олон сая тунг худалдаж авах гэрээ хийсээр байгаа юм. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон "Их-20"-ийн удирдагчдаас ядуу буурай улс орнуудад коронавирусын вакцин хандивлаж, тэдгээр улстай хамтын ажиллагаагаа сайжруулж, оюуны өмчөө хамтран ашиглах зэргээр тусламж дэмжлэг үзүүлэх ажлаа түргэвчлэхийг уриалсан байна. Харин Европын холбооны зөвлөлийн Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен коронавирусын эсрэг вакцины хүртээмжийг нэмэгдүүлэхэд дахин 4.5 тэрбум ам. доллар шаардлагатай байгааг онцолжээ.

Эх сурвалж: bbc

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.