
Касторовын тосны найрлаганд омега 6, омега 9 болон өөхний хүчил агуулагддаг бөгөөд энэ нь таны үсэнд хэрэгцээтэй эрдэс бодис, тэжээлийг өгнө. Касторовын тосыг үс ургуулах, хаг болон хуйхны асуудал, үс өтгөрүүлэх, чийгшүүлэх, салаалах, сормуус уртасгах, хөмсөг өтгөрүүлэх, хуурайшиж гэмтсэн арьс хумсанд тэжээл өгөх зэрэг олон төрлийн зориулалтаар ашигладаг. Та энэ тосыг хэрэглэснээр богино хугацаанд өтгөн сайхан үс, урт сормуустай болох боломжтой.
Таны үсний одоогийн байдал сэтгэлд тань хүрэхгүй бол Касторовын тос асуудлыг тань шийднэ. Үсийг хүчтэй, өтгөн гялалзсан болгоно. Гарын алгандаа бага зэрэг тосноос дусааж байгаад үсэндээ тарааж түрхээд 3-4 цагийн дараа угаана. Энэхүү аргыг долоо хоногт 2 удаа хэрэглээд сарын дараа таны үс гялалзсан өнгөлөг болно.
Касторовын тос сормуусанд: Касторовын тос ардын уламжлалт элдэв арга, үнэтэй тосны найрлагад орж өөрийн тусаа өгсөөр байгаа болохоор өөр төрлийн сормуус ургуулах зүйлс сормуусны будгуудтай харьцуулан Гоо сайхны сургууль энэ тосонд туршилт хийсэн байдаг. Туршилтын үр дүнгээс харахад касторовын тос сормуусны элдэв бүтээгдэхүүнээс илүү үр дүнтэй хамгийн гол нь элдэв хорт бодисгүй дээр нь энгийн хямд төсөр бүтээгдэхүүн байж чадсан байна. Үүний тулд сормуус болон доод зовхиндоо касторовын тосыг түрхэнэ. Түрхэхдээ дууссан сормуусны будгийн савыг угааж хэрэглэх эвсэл чих ухагч хөвөн ашиглаж түрхэнэ. Түрхээд 30 минутаас багагуй хугацаанд байлгаад угаана. Хамгийн гол нь байнга түрхэнэ. Мөн касторовын тосыг загасны тос, А болон Е витаминтай холин шөнийн турш сормуусандаа түрхэн хонох арга ч сайн үр дүнтэй байдаг.
Касторовын тос арьсанд: Касторовын тос нүүрний арьс арчилгаанд ч хэрэгтэй. Касторовын тостой нүүрний маск үр дүн сайтай байдаг. Үүнийг бэлтгэхийн тулд цайны халбага дээр дөнгөж буцалсан ус дусаана. Ингэснээр төмөр халуун болно. Ингэж халуун болсон төмрөн халбага дээр касторовын тосоо дусаан халаана. Яагаад ингэж тосоо халааж байна гэвэл тос нь бүлээн байхдаа нүүрний арьсанд хурдан хүрч илүү үр дүнтэй үйлчилгээ үзүүлэн үрчлээг арилгана. Ядам хуруу хамгийн зөөлөн учраас ядам хурууны өндөгөөр зөөлөн массажлана.
Өвөл нүүрний арьс гундаж өнгөө алдаад хүйтэнд даараад хуурайшаад онцгүй болдог шүү дээ энэ тохиолдолд бас касторовын тостой маск туслана. Өндөгний шарыг ялган авч 10 дусал касторовын тостой холин нүүрэндээ түрхээд 15-с доошгүй минут байлгана. Дараа нь боломжтой бол ногоон цай юмуу балжингарам (ромашка) уусмалаар угаахад янзын. Боломжгүй бол бүлээн усаар угаахад болохгүй ч юм байхгүй.
Мөн өвөл хөл гар сайртах нь бий. Энэ тохиолдолд касторовын тосоо халаан унтахдаа хөл гарын тэр хэсэгтээ түрхэн нимгэн оймс, бээлий өмсөн нойрсоорой. Өглөө нь арьс чинь торго шиг зөөлөрсөн байх болно.
Цагаан үс арилгах маш энгийн бөгөөд үр дүнтэй арга
•1 халбага - зөгийн бал
•1 халбага - касторовын тос
•1 халбага - коньяк
• өндөгний шар бүгдийг нь холиод 5 минутын турш үсний угаа массажлана. Гялгар уутаар ороогоод, малгай өмсөөд 2-3 цаг байлгаад шампуниар угаана. Энэхүү аргыг 7 хоногт 2 удаа хэрэглэнэ.
Бэлтгэсэн: Д.Золзаяа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.