Хятадууд оршуулгын уламжлалаа шинэчилнэ

Twitter Print
2014 оны 04-р сар 05-нд 18:51 цагт
Мэдээний зураг,
 

Хятадад талийгаачийг газарт булж оршуулдаг заншил 2020 гэхэд бараг үгүй болох төлөвтэй байна.

Хятадын Засгийн газраас оршуулгын уламжлалт зан заншилыг шинэчлэх, байгальд ээлтэй оршуулгын аргыг идэвхтэй сурталчилж байгаа бөгөөд 2020 гэхэд шарилыг 100 хувь чандарладаг болгох төлөвлөгөөтэй байна. Хятадын нийгэмд талийгаачийг чандарлан оршуулах байдал 1997 онд 36 хувьтай байсан бол 2012 онд 50 хувь болж нэмэгджээ. Цаашид Засгийн газраас 6-7 жилийн хугацаанд иргэдийн оршуулах зан үйлийг 100 хувь чандарладаг байдалд шилжүүлэх зорилготой байна гэж “Jinghua” сонин энэ сарын 4-ний өдрийн дугаартаа мэдээлсэн байна. Уг зорилтыг биелүүлэхийн тулд Засгийн газраас чандарлах газруудыг нэмэгдүүлэх, оршуулгын газрын дүрэм журмыг маш хатуу болгох зэрэг арга хэмжээ авах юм. Хятад улс 1956 онд анх уламжлалт булшлан оршуулах заншлыг хуулиар хориглосон боловч ард түмний уламжлал тасралгүй үргэлжилсээр оршуулгын газрын талбай эрчимтэй тэлж, газар нутаг сүйдэж эхэлсэн тул ийнхүү чандарлан оршуулахыг дэлгэрүүлж эхэлжээ.

Л.Отгонбат

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.