АШТ-ий Азийн бүсийн урьдчилсан шатны тоглолтууд 2021 оны зургадугаар сард дуусна

Twitter Print
2020 оны 11-р сар 12-нд 10:31 цагт
Мэдээний зураг,

Азийн Хөл Бөмбөгийн Холбооны Тэмцээн Зохион Байгуулах Хорооны хурал явагдаж 2019-2023 оны тэмцээн уралдааны хуваарийг баталлаа.

Энэ хурлаар "Катар - 2022" Хөл Бөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны хэсгийн тоглолтуудыг 6 сарын 15-ны өдөр гэхэд дууссан байхаар төлөвлөжээ. Дэлгэрүүлбэл Монголын Үндэсний Шигшээ баг Эф хэсгийн ээлжит тоглолтууд болох Тажикстан, Киргиз, Японы шигшээ багуудын эсрэг 3 болон 6-р сард тоглохоор боллоо.

Одоогоор тодорхой өдрүүд товлогдоогүй ч эхний байдлаар:

Тажикстан - Монгол : 2021.03. 

Монгол - Япон : 2021.03. 

Киргиз - Монгол: 2021.06.

А.Алтанчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.