
Энэ алтан зүрхтэй эрийг Махеш Савани гэдэг. Очир эрдэнийн худалдаа, үл хөдлөх, боловсролын салбарт амжилттай яваа Энэтхэг бизнесмэн. Аавгүй охидын хуримын зардлыг өөрөөсөө гаргаж аз жаргал бэлэглэдэг нэгэн. Одоогийн байдлаар 470 гаруй охидын хуримыг хариуцаж “ААВ” нь болоод байгаа аж...
10 жилийн өмнө түүний эрэгтэй дүү нь нас баржээ. Дүүгийнх нь охидууд гэрлэх болоход Махеш эцгийн үүргийг бүрэн биелүүлсэн байна. Гэр бүлийн хүмүүс байсан болохоор асуудал ч гарсангүй.
Харин энэ л үед түүнд нэгэн бодол төржээ. Эцгээ алдсан тоо томшгүй олон охид яаж хуримаа зохицуулах юм бэ гэсэн бодол... Түүний нэг ажилтан охиныхоо хурим болох өдрөөс 12 хоногийн өмнө нас барсан явдал түүнд мөн хүчтэй нөлөөлсөн юм.
Хуримын асуудлыг шийдэхэд бэрхшээлтэй тулгарч байгаа тэр гэр бүлийг ойлгож өргөж авсан эцгийн дүрээр хуримыг нь хийж өгсөн гэдэг. Түүнээс хойш өөрийн суурин, бүс нутаг, нийгмийн бүлгээс эцэггүй охидыг үрчлэн авч тэдний хуримын зардлыг гаргадаг болжээ...
Хурим бүрт ойролцоогоор Rs 4,00,000 буюу манайхаар 15 сая гаруй төгрөг зарцуулдаг гэнэ. Охидуудад алт мөнгөн ээмэг бөгж, хувцас, цахилгаан бараа болон бусад эд зүйлсийг бэлэглэдэг байна...
2014 онд 111 хосын хуримыг нэг дор хийж нэг гэр бүлд ойролцоогоор 17,100,000 төгрөгийн үнэ бүхий бэлэг гардуулжээ. Бүх зардлыг тэр өөрөөсөө, ямар нэгэн хандивгүйгээр, гаргадаг гэнэ.
Зураг: Махеш охидуудтайгаа, Энэтхэг
С.Эрдэнэбаатар
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(188.62.4.43) 2014-04-08 18:38sain baina, amerik baruunii bool bolj, bogsiig ni dolooj mongo oloh huseltei guilgachin bolson ukrainiig dagasnaas augaa ich oposiig dagasan ni hamaagui deer, baruun amerik 2 ukrainiig iaj boolchlohiig ni haria. gol ni ukrainii ard tumen uheh ni hamaagui, gazar, baialag ni tedend chuhal
Хариулах