Цалингаа бодож сурцгаая

Twitter Print
2019 оны 09-р сар 20-нд 17:39 цагт
Мэдээний зураг,

Цалин хөлс гэж юу вэ?

Хөдөлмөрийн тухай хуулийн 47-р зүйлийн 47.1 дэх хэсэгт “Цалин хөлс гэдэг нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшуулалаас бүрдэнэ” гэж заасан.

Үндсэн цалин гэдэг нь ажилтан нь ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийг гүйцэтгэсний төлөө ажил олгогчоос ажилтанд олгох баталгааг хөлсийг хэлнэ. Өөрөөр хэлбэл ажилтны хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан цалин болно.

Нэмэгдэл гэдэг нь ажилтны үндсэн цалин дээр нь ажилласан хугацааны, хөдөлмөрийн нөхцөлийн, албан ажлын онцгой нөхцөлийн, цол зэрэг дэвийн, эрдмийн зэргийн болон хамтын гэрээ хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журам болон бусад эрхийн актын дагуу олгож буй хөлс юм.

Нэмэгдэл хөлс гэдэгт ажилтан ажлын байрны тодорхойлолтонд заагаагүй ажил үүрэг гүйцэтгэх, эсвэл албан тушаал хавсран болон хослон гүйцэтгэх, хуульд заасан ажлын цагаас илүү цагаар ажиллах зэрэг тохиолдлуудад ажил олгогчоос нэмэгдүүлэн олгож буй хөлсийг хамруулан ойлгоно.

Шагнал, урамшуулал гэдэг нь Ажилтны ажлын үр дүн, эсхүл байгууллагын ажлын эцсийн үр дүнд оруулсан хувь нэмэрийг нь үнэлэн ажил олгогчоос олгож буй мөнгөн урамшуулалыг хэлнэ.

Бид гар дээр тоолж авдаг цалингаа сайн мэддэг мөртлөө цалингаасаа хэдэн хувийн ямар татвар, шимтгэл төлөөд байгаагаа тэр бүр сайн мэддэггүй. Иймээс бидний цалин хөлс хэдэн төгрөг болдог талаар боловсролын салбарт ажилладаг Одноогоор жишээ аван тайлбарлая. 

Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтын тухай хууль болон Боловсрол, Соёл Шинжлэх Ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 08-р сарын 31-ний өдрийн 307/91/237 дугаар тушаалын хавсралтын гурав дахь хэсэгт сургууль, цэцэрлэгийн албан хаагчдын цалингийн хэмжээг тогтоосон.

Жишээ
Одноогийн 1 сарын үндсэн цалин 260,000 төгрөг, заах арга зүйн зэрэгтэй тул үндсэн цалингийн 10 хувьтай тэнцэх хэмжээний буюу 26,000 төгрөгийн ур чадварын нэмэгдэл, унааны мөнгө 4,400 төгрөг ба энэ сард илүү 22 цаг ажилласан тул нэмэгдэл хөлс 48,750 төгрөг /260,000 үндсэн цалин : (22 өдөр*8 цаг)*22 илүү цаг*1.5/ буюу нийт 339,150 төгрөгийн цалин хөлстэй болж байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 4-р зүйлийн 4.2.4 дэх хэсэгт зааснаар ажилтан нь хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос тэтгэврийн даатгалд 7.0 хувь, тэтгэмжийн даатгалд 0.5 хувь, Эрүүл мэндийн даатгалд 2.0 хувь, ажилгүйдлын даатгал 0.5 хувь буюу нийт 10 хувийн шимтгэл төлнө.

Жишээ
Одноогийн энэ сарын цалин хөлс 339,150 төгрөг бөгөөд үүнээс нийгмийн даатгалийн шимтгэлд 33,915 /339,141төгрөг *10%/ төгрөгийг суутгуулан 305,235 төгрөгтэй үлдэнэ.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 17-р зүйлийн 17.1.1 дэх хэсэгт ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу авч байгаа үндсэн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал, амралтын олговор, тэтгэвэр тэтгэмж, тэдгээртэй адилтгах бусад орлогоос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд төлсөн шимтгэлийг хассан дүнгээр татар ноогдуулах орлогыг тодорхойлох бөгөөд мөн хуулийн 23-р зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу орлогын жилийн дүнд 10 хувиар тооцож албан татвар ногдуулах ажээ. Энэ хуулийн 24-р зүйлийн 24.1 дэх хэсэгт заасны дагуу тус орлогод ногдох жилийн албан татварт 84,000 төгрөгийн хөнгөлөлт үзүүлэхээр заасан байна.

Жишээ
Одоо Одноо нийгмийн даатгалын шимтгэл суутган хассан 305,235 төгрөгийн цалин хөлснөөс хувь хүний орлогын 10 хувийн албан  татвар болох 30,523 төгрөг түүнээс татварын 1 сарын хөнгөлөлт 7,000 /84,000 : 12 сар/ төгрөгийн хасаад нийт 23,523 төгрөгийг хувь хүний орлогын албан татварт төлнө.Одноо энэ сарын 339,150 төгрөгийн цалин хөлснөөсөө нийгмиын даатгалын шимтгэлд 33,915 төгрөг, хувь хүний орлогын албан татварт 23,523 төгрөг бүгд 57,438 төгрөгийн татвар шимтгэл төлж, гар дээрээ бэлэн 281,712 төгрөг хүлээн авна.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (119.202.25.202) 2014-05-10 17:15
      • 1
      • 2

      Монгол шиг өндөр татвар авдаг улс байхгүй дээ. Би Солонгост 2 сая воны цалин авч байна. Монгол мөнгөөр бодвол гурван сая таван зуун мянга үүнээс нийгмийн даатгал 40000, эрүүл мэндийн даатгал 30000, орлогын татварт 30000 гээд 100000 төлж байна. 3500000 төгрөгийн цалин авч байхад 100000 төгрөгийн татвар төлөхөд харамсах юм алга

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.1) 2014-04-06 09:24
      • 0
      • 1

      Iim amarhan sh dee. Togtmol tsalintai bol buur amarhan. 10 huvi NDSH avaad uldsenees ni 10 huvi orlogyn tatvar avaad l boloo. Herev ene hun ajil taslasan bol suutgalaa ehelj avaad uldsenees ni mon adil argaar bodood l boloo.

      Хариулах

    • Зочин

      (103.26.194.20) 2014-04-05 19:50
      • 0
      • 1

      Heregtei l medeelel baina

      Хариулах