Монголын хамгийн, хамгийнаас...

Twitter Print
2018 оны 12-р сар 28-нд 18:28 цагт
Мэдээний зураг,

-Хамгийн гvн нуур: Хөвсгөл

-Хамгийн өндөр хvрхрээ: Хөвсгөл аймгийн Хорьдол Сарьдагт орших 70 орчим метрийн өндрөөс буудаг Арсайн хvрхрээ юм.

-Хамгийн их уст хvрхрээ: Өвөрхангай аймгийн Орхон голд орших Улаан цутгалан юм. 22 метрийн өндрөөс буудаг.

-Хамгийн том мөсөн гол: Потанины мөсөн гол. Уг мөсөн голыг Оросын жуулчин Монгол судлаач нэрт эрдэмтэн Г.Н.Потанины нэрээр нэрлэсэн. Энэ мөсөн гол нь Таван Богд ууланд байдаг ба 20 км урт, 5 метр өргөнтэй. Мөн vvнээс гадна Цаст Хайрхан, Цамбагарав, Мөнх Хайрхан, Сутай, Цэнгэл Хайрхан, Хархираа, Их Бага Богд (Алтайн уулархаг нутагт), Хангайн нуруунд Отгон тэнгэр, Суврага Хайрхан, Хөвсгөл аймагт Мөнх сарьдаг, Хан тайга, Улаан тайга, Хэнтийд Асралт хайрхан, Хэнтий Хан зэрэг мөнх цаст уулс бий.

-Хамгийн халуун рашаан: Шаргалжуут-Энэ нь хамгийн нөөц ундаргатай, хамгийн олон булагтай юм. Тvvний ихэнх ундрага нь 60-93 хэм халуун байдаг. Улаанбаатараас 678 км, Баянхонгор аймгаас 58 км. Уух, ваннанд орох, шавар тавих, уураар утах зэрэг эмчилгээнд хэрэглэдэг. Yе мөч, элэг цөс, архаг vрэвсэл, цусны даралт ихсэс зэрэг өвчинд тустай. 

-Хамгийн өндөр мод: Жодоо 

-Хамгийн их газар нутагтай аймаг: Өмнөговь-Бельгийн нутгаас 5 дахин том. Голландаас 4 дахин, Дани, Австри зэрэг улстай тэнцvv байна.

-Хамгийн том амьтан: Хандгай-Эрийг нь манж, эмийг нь сvндэс, төлийг нь хотол. 2 настайг нь хохь, 3 настайг нь тозуул гэдэг. Хандгайн биений урт нь 200-300 см. Сэрвээний өндөр 170-230 см. Амьдын жин 300-500 кг. Манж нь олон салаа эвэртэй байдаг. Ихэвчлэн Хөвсгөл аймагт байдаг. Тухайлбал Рэнчинлхvмбэ, Улаан уул, Цагаан vvр, Чандмань-Өндөр сумын нутагт тархсан. Усанд сэлэхдээ маш сайн. Усны ургамал цуглуулан иддэг. Эвэр нь 3 сараас ургаж 7 сарын сvvлээр ясжиж гvйцдэг. Өвөл 11, 12 сард унадаг. Ясан эврийн жин нь 10-26 кг байдаг. Сvндэс 8 сар хээлээ тээж 5-6 сард ихэвчлэн ихэр, цөөн тохиолдолд ганц хотол төрvvлдэг.

-Хамгийн хурдан шувуу: Бvргэд, Тэмээн хараацай 2 юм. Бvргэд цагт 190 км хvртэл, Тэмээн хараацай цагт 160 км хvртэл хурдалдаг.

-Хамгийн ховор загас: Хилэм 

-Хамгийн том загас: Тул 

-Хамгийн өндөрт нисдэг шувуу: Ёл шувуу 7500 метрийн өндөрт нисдэг.

-Хамгийн ховор шувуу: Цагаан тогоруу-Дэлхийд 250-300-хан тоотой.

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.