Нурууны өвчнийг анагаах 5 энгийн дасгал

Twitter Print
2019 оны 10-р сар 17-нд 14:55 цагт
Мэдээний зураг,

Өнөө цагт хүмүүсийн ихэнх нь компьютрийн ард олон цагаар сууж, ажил хийдэг тул нурууны үенд даралт учирч, улмаар нуруу нугасны өвчтэй болох аюултай байдаг билээ. 

Дан ганц суугаа ажилтай хүн ч гэлтгүй, өдөр болгон идэвхтэй хөдөлдөг хүний хүртэл нуруу өвдөх нь бий. Харин эдгээр дасгалуудыг хийснээр та нурууны өвчнөөс сэргийлж чадахаар зогсохгүй, нуруу нугасанд мэдрэгдэх өвдөлтийг үгүй хийж чадах юм. 

Дасгал 1

Гэдсээрээ газар тулж хэвтээд, гараа чигээр нь урагш тавина. Дараа нь гар болон хөлөө зэрэг дээш нь өргөнө. Тус байрлалаа ойролцоогоор 8 секунд хадгалж, буцаад эхний байрлалдаа очно. Энэхүү дасгалыг та 10 удаагийн давтамжтай хийгээрэй. ​Superman move

Дасгал 2

Нуруугаараа хэвтэж, зүүн хөлөө өвдгөөр нь нугалж, баруун хөлөө дээш өргөнө. Хоёр гараараа баруун хөлийнхөө тахимнаас барьж, өөр рүүгээ татна. Энэ байрлалаараа 30 секунд барьж, хоёр хөлөөрөө ээлжилж хийгээрэй. 

Image result for leg in air stretch

Дасгал 3

Зүүн хөлөө хойш сунгаж, баруун хөлөөрөө газар өвдөглөнө. Энэ байрлалаараа 30 секунд болоод нөгөө хөлөө сэлгэж хийнэ. 

Image result for 5 exercises for back pain

Дасгал 4

Баруун талаараа хэвтэж, зүүн хөлөө өвдгөөр нь нугалж, шагайнаас нь атгаж, зөөлөн татна. Ингэснээр зүүн гуяны булчинд даралт өгөх юм. Нуруугаа цэх байлгаж, бөхийж болохгүй. Энэ байрлалаараа 30 секунд болоод нөгөө тийш харж давтаарай.

Image result for stretching exercises on bed

Дасгал 5

Дээш харж хэвтээд хоёр гараараа өвдгөө нугалж тэвэрнэ. Тус байрлалаа хадгалж 8 секунд байлгасны дараа эхний байрлалдаа очно. Дараа нь өвдгөө бие рүүгээ сайн татаж, гараараа дарж, цээжиндээ хүргэнэ. Энэхүү байрлалаа ч мөн 8 секунд хадгалах хэрэгтэй.  Та 10 удаа тус дасгалыг давтаж хийгээрэй.  

5 Simple Back Stretches

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.