Сүмүүд вирус тарах үүр болж байна

Twitter Print
2021 оны 01-р сар 26-нд 10:44 цагт
Мэдээний зураг,

Корона вирусээс үнэндээ залхаж байна. Түүнийг албаар мэт тарааж буй сүмийхэнд дургүйцлээ илэрхийлсэн нэгэн залуугийн сэтгэгдэл.

"Муу үг хэлсэн бол уучлаарай. Та бүхэн бүгд үхэж өгөөч. Диваажиндаа очдогсонуу, тамдаа хүргэгддэгсэн үү. Явж өгөөч гуйж байна. Үүнээс цааш ямарч найдвар төрүүлэхгүй христийн сүмүүдийн хаалгыг хаахыг хүсье. Улсад тус дэм нэг ч өгдөггүй та бүхэн одоо зогс!" энэ нэгэн хүний бичсэн сэтгэгдэл юм.

Сэтгэгдэлд мянга хэдүйн давсан лайк дарагдаж, түүний хариу сэтгэгдэл ковид19 халдварыг удаа дараа тарааж буй сүмийг эсэргүүцсэн, аргаа барсан, залхаж буйгаа мэдэгдсэн үгс байв. БНСУ-ын Дэжон хот дахь "IEM олон улсын сургууль" гэх нэртэй сүмийн байгууллагатай холбоотой дотуур байрны сургалтын газарт номлол сонсож байсан 127 хүнээс нэг дор корона илэрчээ. Уг сургалтын газар солонгосын өнцөг булан бүрд байдаг. Энэ удаа Христын сүмээс улбаатай дөрөвдөх том тархвар болж байна.

Шинчончи, Саран чэйл сүм, болон 3 мянган итгэгчийг нэг дор цуглуулсан 'BTJ열방센터 буюу BTJ ёлбан төв' гэгч, сүм энэ удаад IEM сүмийн сургууль. "Сүмд заавал ч үгүй цуглаж нүгэл гэмээ цайруулах энэ олон хүмүүс бусдад буян биш гай тахал тарааж буйгаа яагаад ухаарахгүй байна вэ" бас нэг сэтгэгдэл.

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.