Уламжлалт анагаах ухаанд чихрийн шижингийн гурван хэлбэр байдаг гэж үздэг

Twitter Print
2021 оны 05-р сар 13-нд 14:56 цагт
Мэдээний зураг,

Чихрийн шижин өвчин нь нойтон чийгтэй газар удаан хугацаагаар ажиллах, олон цагаар сууж ажиллах, хөдөлгөөний дутагдал, шингэхэд бэрх хүнд сэрүүн чанарын хоол хүнсийг хэтрүүлэн хэрэглэснээр бадган, өөх аривдаж илүүдэл өөх тос хуримтлагдсанаар гадна өөхлөлт болон дотор эрхтэн, судасны хананд өөх тос хуримтлагдан, цус өтгөрч, цөс, нойр булчирхайн үйл ажиллагаа доройтсоноос болж үүсдэг.

Бие махбодод шороо, усан махбод хямарч муу цусны гэмийг үүсгэнэ. Чихрийн шижин өвчний эхэн үед залхуурч бие сулрах, нойр ихсэх, хөлрөх, биеэс үнэртэй хөлс гарах, үс хумс хурдан ургах, аманд эвгүй амт амтагдах, хоолой ам хатах, хөлийн ул, гарын алга халуу оргих, шээс өтгөндүү, ойр ойр бага хэмжээтэйгээр гарах шинж илэрнэ.

Уламжлалт анагаах ухаанд чихрийн шижингийн гурван хэлбэр байдаг гэж үздэг бөгөөд ямар хэлбэрийн чихрийн шижин байгаагаас шалтгаалан гарах шинж тэмдэг нь өөр өөр байдаг. Тухайлбал, 1-р хэлбэрийн чихрийн шижин өвчний үед идсэн идээ, хоол ундны шингэц муудах, нойр ихсэх, нус цэр ихсэх, бөөлжис хүрэх шинж тэмдэг илрэх бол, 2-р хэлбэрийн өвчлөлийн үед бэлгэ эрхтэн, давсгаар өвдөх, ам хатах, халуурах, заримдаа суулгах, ханиад томуу зэрэг халдварт өвчнөөр өвчлөмтгий болдог юм. Харин 3-р хэлбэрийн чихрийн шижингийн үед нойр муудах, амьсгал давхцах, давсгаар өвдөх, чичрэх, цэр ихсэх, ховдог болох зэрэг шинж илэрнэ.

Хэрвээ эдгээр шинж тэмдэг танд илэрч байвал эрт оношлуулж, эмчлүүлэх нь эмчилгээний үр дүнд сайн нөлөөтэй. Хэрэв архагшиж хуучирвал арьсаар идээтэй тууралт, цэврүүт, улаан тууралт зэрэг арьсны өвчнүүд үүсдэг бөгөөд энэ нь чихрийн шижин хуучирч тамир, шар устай холилдсоны шинж юм. Энэ үед эмчлэхэд төвөгтэй болохоос гадна эмчилгээ авахдаа ч удаан байдаг.

Оточ Манрамба Их сургуулийн УАУ-ы тэнхимийн багш, их эмч Л.Чимэдцогзол

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зүрх судас лекц

      (202.179.20.134) 2014-04-04 17:40
      • 0
      • 0

      Та ганцхан бүтээгдэхүүн хэрэглэснээр даралт ба хуян, тархины болон зүрхний /бусад эрхтнүүдийн/ цусан хангамжийн дутагдал, ишеми, харвалтын дараах судасны гэмтэл, хөлийн г.м Атеросклерозоос шалтгаалах эмгэгүүдийг цогцоор нь эрүүлжүүлнэ. Ли Эр Кан бүтээгдэхүүн нь Монгол улсад 9 дэх жилдээ борлуулагдаж байгаа бөгөөд Судасны дотор хананд хуримлагдсан өөхөн товрууг хайлуулж, судсыг цэвэрлэн эрүүлжүүлэхээс гадна цус шингэлэх, цусан дахь холестриныг бууруулах үйлчилгээтэй. Үнэ: 330$ Тус бүтээгдэхүүний талаарх танилцуулага, эрүүл мэндийн лекц, зөвлөгөөг АУ-ны доктор удирдан энэ сарын 5-ны Бямба гаригт 13 цагаас явуулах гэж байна. Утас: 96665038.

      Хариулах