Уураа дотроо барих нь хамгийн буруу арга...

Twitter Print
2020 оны 03-р сар 30-нд 14:40 цагт
Мэдээний зураг,

Уурсан хашхичиж, орилон бачимдах нэгний өөдөөс харж байна гэж та өөрийгөө төсөөл. Ихэнх хүн өөдөөс нь бараг ижил хариу өгөх байх. Гэхдээ та бас хашхирснаар байдал сайжирна гэж байхгүй. Тэгвэл яаж биеэ барьж, тэсэх вэ? Яаж уураа барих вэ? Алдаа нь юу вэ? Яаж засах вэ? Өөртөө болон бусдад байдлыг яаж зөөлрүүлэх вэ?

Үүнд хоёр л зам байдаг. Үүний нэг нь л зөв зам.

Уураа барих нь хамгийн буруу арга. Шүднийхээ завсраар “За зүгээр ээ” гэж хэлээд юу ч болоогүй юм шиг байхыг хичээх боловч та уураа нууж чадсан нь зөвхөн таны ойр тойрны хүмүүст л сайн зүйл болно. Таны дотор сэтгэл хөдлөл, уур хилэн улам ихэснэ.
Уураа барьж тэвчдэг хүмүүс дотроо бусдаас илүү зовдог. Нулимсаа нуух гэж оролдох үед нулимс алга болдоггүй улам ихээр уйлмаар мэдрэмж төрдөг.

Мөн уур хилэнгээ барих нь тухайн хүнээс нэлээд хүч, сэтгэлийн тэнхээ шаарддаг бөгөөд эцэст нь гэнэт л тэсэрдэг гэмтэй. Тийм ч учраас уур хилэнгээ нуудаг хүмүүс уурссандаа хэлсэн үгэндээ дараа нь харамсах нь элбэг байдаг.

Энэ бүхнийг уншаад хэн нэгний толгойд “Тийм шүү. Тэрэнд орвол уураа ил гаргах нь зөв” гэсэн бодол төрж магадгүй. Гэвч энэ бас л буруу. Уур хилэнгээ гаргаж, уурсах нь хүний сэтгэл хөдлөлийг улам хүчтэй болгож илүү ихээр уурсдаг. Юунд сэтгэл хангалуун биш байгаагаа илэрхийлж байгаа ч эсрэг хүнд ямар ч нөлөө болохгүй. Уурссан үг бүр цасан нуранги шиг томорсоор байдаг.

Тэгвэл яах ёстой вэ? Өөр зүйл бодож өөрийгөө сатааруулж болно. Тархины энергийн эх үүсвэр хязгаартай тул өөр зүйлд сатаарах нь таагүй бодлоос тархиа холдуулах нэг арга юм.Гэхдээ мэдээж хэн нэгэн нүүр рүү орилж байхад тэс өөр зүйл бодох хэцүү л дээ.

Гэвч бас нэг арга байж болно.

Нөхцөл байдлыг төсөөлөөд үзье.

Хэн нэг нь танаас хэдхэн төө зайд зогсоод огт хэрэггүй үгс хашхирч байна гэж бодъё. Та бараг өөдөөс нь адилхан хашхирах биз.

Тэгвэл тэр хүний гэр бүлийн амьдрал нь маш хүнд нөхцөл байдалд байгаа бол яах вэ? Танд өрөвдөх сэтгэл төрөх байх. Яг тэр мөчид юу өөрчлөгдөх вэ? Юу ч өөрчлөгдөхгүй. Зүгээр л тэр нэг тайлбар таны нөхцөл байдлыг харах өнцгийг өөрчилнө.

“Та болж байгаа үйл явдалд биш өөрийнхөө бодолд уурсдаг” гэж америкийн сэтгэл зүйч Алберт Эллис нэгэнтээ хэлсэн байдаг. Тиймээс та хэзээ нэгэн цагт иймэрхүү нөхцөл байдалд орвол өөртөө “Энэ надад хамааралгүй. Энэ хүний хувьд өнөөдөр хэцүү байгаа бололтой” гэж дотроо бодох хэрэгтэй. Байдлыг өөрөөр харж чадах мөчид таны тархи тухайн нөхцөлд гаргах сэтгэл хөдлөлийг өөрчилдөг.

Холбоотой Зураг

Нэгэн сэтгэл зүйч хүмүүс дээр туршилт хийжээ. Сүмийн үүдэнд уйлж байгаа хүний зураг үзүүлээд юу ойлгож, ямар мэдрэмж төрж байгааг асуужээ. Хүмүүс эхлээд тэр хүнийг өрөвджээ. Гэвч тэр хүн хуримд оролцож сэтгэл нь хөдөлж баярласандаа нулимс дуслуулж байгаа гэж хэлмэгц хүмүүсийн мэдрэмж тэр дороо өөрчлөгджээ. Хүний уур хилэн сэтгэл хөдлөл, төсөөллөөсөө шалтгаалдаг болохыг үүгээр тайлбарлаж болно. Төсөөллөө өөрчлөх мөчид таны мэдрэмж өөрчлөгдөнө.

“Энэ хүнд хэцүү байгаа юм байна” гэж бодож чадвал тэр хүнд таны уур хүрэхгүй. Ингэж өөрийгөө удирдаж чаддаг хүмүүс олон найз нөхөдтэй, нийтэч байдаг гэнэ. Мөн энэ нь уур хилэнгээ дотроо барихгүй устгах сайн арга юм. Та уурсахгүй, хэн нэгэнд дараа нь харамсах үг хэлэхгүй гэсэн үг.

Хэн нэгэн санаатайгаар таныг уурлуулах гэж оролдож болно. Тийм үед өөрийнхөө дотор уур хилэнг ихэсгэхгүйгээр барихаас өөр арга байхгүй. Ийм үед ч бусдыг ойлгож, өрөвдөх мэдрэмж таныг уурлахгүй байхад туслах боломжтой.

Сүүлийн алхам бол уучлах. Энэ нь зөвхөн танд л хэрэгтэй болохоос биш бусдад огт хэрэггүй. Уураа дотроо барих нь та өөрөө хор уучхаад дайснаа үхэхийг хүлээхтэй адил...

Ш.Батзориг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.