Р.Баттогтох багшийг Японы Засгийн газрын “Мандах нар” одонгоор шагнана

Twitter Print
2019 оны 11-р сар 09-нд 09:50 цагт
Мэдээний зураг,

Япон улсын Засгийн газраас Рэйвагийн нэгдүгээр оны намрын одонг гардах гадаад иргэдийн нэрсийг зарлажээ. Уг жагсаалтад Монгол Улсаас Япон хэлний орчуулагч, багш Р.Баттогтох багтсан байна.

Р. Баттогтох нь 1977 онд Монгол улсад анх удаа хэрэгжсэн Хөгжлийн албан ёсны тусламж болох “Говь ноолуурын үйлдвэрийг барьж байгуулах” буцалтгүй тусламжийн төсөлд орчуулагчаар ажиллан, түүний дараа Монгол улсын их сургууль, Их монгол дээд сургуульд Япон хэлний багшаар ажиллах хугацаандаа Япон хэлийг заан сургаж, Монгол дахь Япон хэлний боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан зэрэг Япон, Монголын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх болон Япон хэлний боловсролын хөгжилд оруулсан алдар гавьяаг нь үнэлэн “Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонгоор шагнахаар болсон байна.

Тэрбээр өмнө нь буюу 2015 онд Япон улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөлийг гардаж байсан юм.

Эх сурвалж: Японы Элчин сайдын яам

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.