Украин чихрийн дайн зарлалаа

Twitter Print
2014 оны 04-р сар 04-нд 10:53 цагт
Мэдээний зураг,

Украины хямрал улам лавширсаар олон нийтийн сэтгэл зүйд илүүтэй нөлөөлөх болжээ. Украинчууд одоо Оросын гэх бүх зүйлд шүүмжлэлтэй ханддаг болсоны дээр Оросын бараа бүтээгдэхүүнийг "өөлөх" болсон аж. Наад зах нь Оросын хүнсний бүтээгдэхүүний чанар Украины стандартад таарахгүй байгаа учир "Мишка косолапый"(“Майга баавгай”) нэрийн чихэр, "Президент" зөөлөн бяслаг, махан нөөшүүд зэрэг хүнсний олон бүтээгдэхүүнийг худалдаанд гаргахыг хориглосон байна. Украины засгийн газар иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үндсэн дээр стандартын бус, шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүний жагсаалт гаргасан бөгөөд энэ урт жагсаалтад Оросын урдаа барьдаг амт чанартай "Красный Октябрь", "Вдохновение", "Бабаевский" зэрэг шоколад, "Мишка косолапый", "РОТ ФРОНТ" батончик, загасны нөөшүүд: скумбрия, сардина в масле, сельдь"Традиционное", "Президент" бяслагны бүх төрлүүд зэрэг бидний мэдэх орос бүтээгдэхүүнүүдийг бэлтгэн нийлүүлэгчид нь буцаах шийдвэр гаргасан аж. Украины "Свобода" намын тэргүүн Олег Тягнибок ОХУ-аас нийлүүлж ирсэн хүнсний бүтээгдэхүүн Украины хууль зүйн дагуу чанарын стандартад нийцэж байгаа эсэхийг шалгахыг уриалсаны дагуу хүнсний бүх сүлжээнд шалгалт явуулсан бөгөөд "Украины хэрэглэгчдийн эрх ашиг найдвартай хамгаалалтад байгааг хуурамч бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, борлуулагчид мэдвэл зохино. Хүний эрүүл мэнд, тэр дундаа хүүхдийн эрүүл мэндийг хохироож ашиг орлого олох гэсэн этгээдүүд дайснаас дор хорон санаатай болох нь тодорхой" хэмээн Украины мэргэжлийн хяналтын газраас мэдэгдсэн байна. Энэ шийдвэрийн дагуу Украины зарим иргэд "46"-аар эхэлсэн кодтой Оросын бүтээгдэхүүн худалдан авахаас татгалзаж эхэлсэн бол олонхи нь үл ойшоож байгаа гэнэ. Үүнээс өмнө Орос, Украины "чихрийн" дайн эрт эхэлсэн бөгөөд  Украины ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Петр Порошенкогийн эзэмшлийн “Roshen” компаний бүтээгдэхүүнээс бензопирен бодис илэрсэн тул өнгөрсөн оны долдугаар сарын 29-ноос Оросын зах зээлд нийлүүлэхийг хориглож байжээ. Харин арванхоёрдугаар сараас Украины бүтээгдэхүүнийг Оросын зах зээлд эргэн оруулж болох тухай сураг гарч байсан боловч зохих зөвшөөрөл өгөөгүй байна. Үүнээс гадна хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шалгалт хийх үндэслэлээр өнгөрсөн сарын 20-нд Липецкийн мужийн Сенцово суурин дахь ”Roshen” үйлдвэрийн барилгыг ОМОН-ны хүчээр дайран эзэлсэн явдал өнөөгийн “чихрийн” дайн зарлах үндсэн шалтгаан болсон гэж үзэж байгаа ажээ. Р. Этүгэн 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.