Вагнер группыг үндэслэгч Е.Пригожин ОХУ-ын Батлан хамгаалахын яамтай гэрээ хийхгүй гэдгээ мэдэгдэв

Twitter Print
2023 оны 06-р сар 12-нд 11:18 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд Николай Панковын мэдэгдсэнээр ОХУ-ын хувийн сайн дурын цэргийн компаниуд ирэх сарын 1-нээс өмнө Батлан хамгаалах яамтай гэрээ хийх ёстой болсон байна. Уг тушаалыг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу баталжээ.

Энэхүү тушаалын ачаар хувийн цэргийн компаниуд хууль эрх зүйн статустай болж, цэргийн болон сайн дурын албан хаагчдаар эгнээгээ тэлэх боломж нь нэмэгдэх аж.

Түүнээс гадна хувийн цэргийн компанид элсэж байгаа сайн дурынхан тухайн компанитайгаа эсвэл шууд Батлан хамгаалах яамтай гэрээ хийж болох гэнэ.

Н.Панков, "Юун түрүүнд иргэд улстай гэрээ хийснээр улсаас тогтоосон нийгэм хамгаалал, тэтгэмж зэрэгт гэр бүлийнхнийхээ хамт хамрагдах боломжтой болох юм." хэмээн онцолжээ.

Оросын Батлан хамгаалах яамны судалгаагаар ОХУ-д өнөөдрийн байдлаар хувийн цэргийн 40 гаруй компани үйл ажиллагаа явуулж байгаа ба тэдгээрт элсэх сайн дурынхны тоо нэмэгдэх хандлагатай байгаа аж. Sota телеграм сувагт уг тушаалаараа Оросын Батлан хамгаалахын яам хувийн цэргийн компаниуд тэр дундаа Вагнер группыг хяналтандаа авахыг оролдож байна гэж үзэж байгаа аж.

Нөгөө талаас Вагнер группыг үндэслэгч Евгений Пригожин компани нь Батлан хамгаалахын яамтай гэрээ хийхгүй гэж мэдэгдсэн ба татгалзсаных нь хариуд Батлан хамгаалахын яам Вагнер группт зэр зэвсэг нийлүүлэхээ зогсоож болзошгүй гэжээ.

Е.Пригожины хувьд нэг бус удаа ОХУ-ын Батлан хамнаалахын яам, тэр дундаа тус яамыг тэргүүлж буй Сергей Шойгуг шүүмжилж байсан билээ.

Энэ оны эхээр л гэхэд Оросын Батлан хамгаалахын яам Вагнер группт зэр зэвсэг нийлүүлэхээс татгалзаж байна хэмээн зарлаж байсан юм.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR. PRADHAN

      (197.211.53.121) 2023-06-13 12:09
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар

      Хариулах

    • DR. PRADHAN

      (197.211.53.121) 2023-06-13 12:09
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар

      Хариулах