Ц.Цэрэнболдын тоглосон “The Rising Hawk” киноны трейлер цацагдлаа

Twitter Print
2019 оны 11-р сар 12-нд 17:39 цагт
Мэдээний зураг,

УДЭТ-ын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Ц.Цэрэнболдын тоглосон “The Rising Hawk” буюу “Дүүлэн нисэх харцага” киноны трейлер гарчээ.

“Kinorob cinema day” кино компани, Украины төрийн кино нэгтгэлтэй хамтран бүтээж буй 110 минут үргэлжлэх эл түүхэн бүтээлд 1241 оны үйл явдал гарах аж.

Түүнчлэн эл бүтээлийг Ахтем Сейтаблаев, Жонн Винн нар хамтран найруулж, “Терминатор-2” киноны тугалган хүний дүрээр алдаршсан Роберт Патрик, Холливудын жүжигчин Томми Фланаган, УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд нар гол дүр бүтээсэн.

 “The Rising Hawk” кино аравдугаар сард нээлтээ хийх байсан ч хойшилсоор энэ сард нээлтээ хийх төлөвтэй байгаа юм.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.