Э.Оюунболдын гомдлын дагуу Допингийн эсрэг үндэсний төвийг шалгаж байна

Twitter Print
2019 оны 10-р сар 27-нд 15:41 цагт
Мэдээний зураг,

Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо энэ долоо хоногт хуралдаж энэ жилийн баяр наадмын Үндэсний бөхийн түрүү Э.Оюунболд болон тав давж начин цолоо баталсан Д.Цэрэнтогтох нарын бүх давааг хүчингүйд тооцсон.

Улмаар тэдэнд унасан А.Мустафад улсын начин, Б.Цэдэнсодномд улсын харцага, Д.Анарт улсын заан, Н.Батсуурьт даян аварга цол, улсын арслан Ц.Содномдоржид чимэг нөхөж олгох шийдвэрээ Ерөнхийлөгч Х.Баттулгад танилцуулахаар шийдвэрлэсэн билээ. Учир нь цол хураах, зарим бөхчүүдэд цол, чимэг нөхөж өгөх эцсийн шийдвэрийг Ерөнхийлөгч гаргах юм.

Харин Үндэсний бөхийн салбар хорооноос мэдэгдсэн допингийн тухай дээрх мэдээллийг Э.Оюунболд эсэргүүцэж, шүүхэд гомдол гаргасан ч түүнийг гомдлыг шүүх хүлээж аваагүй юм. Гэтэл улсын аварга Э.Оюунболд АТГ-т хандан “Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг сольдог” гэж гомдол гаргасан. Түүний гомдолтой холбогдуулж АТГ- аас “Допингийн эсрэг үндэсний төв” болон “Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороо”-г шалгаж байгаа аж. Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг сольдог гэх гомдлын дагуух шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Ашгүй дээ! наад төв гэдэг чинь үнэн БУЗАР газар. Шалгаад наад гэмгүй хүний эсрэг гэмт хэрэг ГҮТГЭЛЭГ зохион байгуулдаг хэдэн хулгайчийг шоронд нь явуулаарай!!!

      Хариулах

    • Азаа

      (202.55.188.34) 2019-10-28 20:26
      • 0
      • 0

      Хэрэглээгүй гэдгээ батал чамд итгээд л байхын чи дуугарахгүй юм гүтгүүлэхийн хэцүүг мэднэ

      Хариулах

    • Хариулт

      (103.57.94.82) 2019-10-27 19:10
      • 0
      • 0

      Сарлаг , дэвхэрдэг 2 одоо яагаад ч нэмэргүй бхоо

      Хариулах