Гүржүүд дэлхийн аваргуудаа байраар, энэтхэгүүд медальтнуудаа рупигээр шагналаа

Twitter Print
2019 оны 09-р сар 30-нд 10:38 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн долоо хоногт Казахстаны Нур-Султан хотод болсон ДАШТ-д медаль хүртсэн тамирчдаа зарим орнууд шагнаж байна.

Уулынхан буюу Гүржүүдээс чөлөөт бөхийн төрөлд Бека Ломтазе, Гено Петриашвили, сонгомол бөхийн төрөлд Нугзару Цурцумия, Лаша Гобазе нар дэлхийн аварга болцгоосон. Тэгвэл Гүржийн барилгын “Арки” компаниас аваргуудаа Тбилисид байрлах орон сууны түлхүүрийг гардуулан өгчээ. Тэгвэл Энэтхэгийн чөлөөт бөхийн холбоо эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн Дипак Пунияг 700 мянган рупигээр, хүрэл медаль хүртсэн Рави Кумар (57 кг), Рахул Аваре (61 кг), Бажранг Пуния (65 кг), Винеш (53 кг) 400 мянган рупигээр шагнав.

Эх сурвалж: Монголын Чөлөөт Бөхийн Холбоо

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.