Украины хямрал дэлхийн эдийн засагт нөлөөлж байна

Twitter Print
2014 оны 04-р сар 04-нд 08:09 цагт
Мэдээний зураг,
Украины хямрал дэлхийн эдийн засгийн хэтийн төлөвт эрсдэл учруулж байна.

Ирэх долоо хоногт АНУ-ын нийслэл Вашингтон хотноо болох "Их-20"-ийн сангийн сайд нар, төв банкны тэргүүн нарын уулзалтын өмнөхөн ОУВС-ийн тэргүүн Кристин Лагард ингэж мэдэгдээд дэлхийн эдийн засаг хямралаас гарч байгаа ч өсөлт нь хэтэрхий удаан байгаагийн дээр ойрын ирээдүйд эдийн засагт аюул учруулах хүчин зүйлс олон байгааг тэмдэглэжээ.

Тухайлбал, АНУ-ын төв банк мөнгөний аядуу бодлогоо үе шаттайгаар бууруулж байгаагийн улмаас хөгжиж буй зах зээлүүд тогтворгүй болж байгаа аж.
Мөн Украины санхүүгийн хямрал, тус улсын асуудалтай холбоотойгоор АНУ болон Европын Холбоотой Орос улс сөргөлдөж байгаа зэрэг бусад хүчин зүйл дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа гэнэ.
Мөн Геополитикийн хурцадмал байдлын сүүдэр дэлхийн эдийн засгийн хэтийн төлвийг дайрч болзошгүй гэж ОУВС-ын тэргүүн анхаарууллаа.
Дэлхийн эдийн засгийн өсөлтийг түргэтгэхийн тулд сайн бодлого, сайн улс төрийн бодлого хэрэгтэй гэж Лагард үзэж байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.